Өглөө, оройд автобус хүнээ шингээдэггүй. Ялангуяа настай хүмүүсийн хувьд орох гэж, орсон хойноо суудал олж суух гэдэг том даваатай тулгардаг. Эмчид үзүүлэх, шинжилгээ өгөх, үр хүүхдүүддээ очих гээд гарч, орох ажил ахмадуудад их бий. Хүн л болсон хойно дандаа гэртээ хэвтээд байхыг хэн хүсэх вэ? Харамсалтай нь одоогийн хүүхэд, залуусын хандлага ахмад настнуудад ээлгүй болжээ.
Миний бие өнөө өглөө 08 цагийн үед Жуковын буудлаас автобусанд суулаа. Хүн их байсан болохоор жолооч арай гэж хаалгаа хаав. Настай хүмүүс ч олон байлаа. Жижигхэн биетэй, лав 80 дөхөж байгаа насны туранхай эмгэнд хэцүү байгаа бололтой “Суудал байна уу?” гэж асуугаад алив чи цаашаа жаахан шахаад өгөөч гэж 20 хүрээгүй насны нэг хүүд хэлбэл өнөөх нь “Чадахгүй. Би яаж хөдлөх юм. Хуц солиор” гэж өндөр настны өмнөөс хээв нэг хэдэрлэж, тэр ч бүү хэл хэл амаар доромжлон уурсаж байна. Эцэг, эх нь гэж ямар хүмүүс байдаг болоод үр хүүхдээ ингэж муухай хүмүүжүүлсэн юм бол?
Ядаж байхад 40 гаруй насны эмэгтэй аав шигээ өвгөнийг “Урдуур буулаа. Чи зайл холд” гэж хэлэх хэлэхгүй үгээр дайрах юм. Тэр эмэгтэйд оюун бодол, хүнлэг сэтгэл гэж лав үгүй бололтой.
Өөрсдөө эмээгүй, ээж, аавгүй мэт аашилж байгаагаас нь харвал өнөөгийн залуусаас бусдыг хүндлэх, өрөвдөж хайрлах сэтгэл холджээ. Хүн чанар гэдэг хамгийн чухал үнэт зүйл энэ цаг үед дуусах юм гэж үү?
Сэтгүүлч Д.Лхагвадорж