Бороо орсны улмаас өнөөдөр өглөө Улаанбаатарын авто замд тэг зогсолт болов. Өвлийн цас, зуны борооны үеэр түгжрэл үүсч тэр хэрээр нийслэлчүүд алтан цагаа авто зам дээр хараал урсан өнгөрөөдөг болсоор удаж байна. Нийслэлийн хүн ам хэт ихэссэн, болсон болоогүй машин гаалиар ихээр оруулж ирдэг болсноор хэн дуртай нь нэг хямдхан машин авч унаад зам дээр гардаг болсноор нөхцөл байдал гамшигийн хэмжээнд хүрээнд байна.
Түрэгний тэрэг, галын машин энэ их түгжрэлд гацаж, үр дагаварт нь хүний алтан амь үрэгдэж, өрх айл орон гэрээсээ салах эрсдэл өндөр байгаад хамгийн гол аюул нь байна! Яаралтай тусламжийн машиныг яаж шуурхай явуулах вэ? Хоёр урсгал хоёулаа таг бөглөрсөн үед дээгүүр нь нисэлтэй биш! Ямар нэгэн гарцыг яаралтай олмоор байна!
Д.Дорж