ЦЕГ, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Цагдаагийн албан хаагчид “Ачит ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар мэдээлэл өгөх үеэрээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж болон “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч П.Цагаан нарын viber чатыг олон нийтэд ил болгосноо зарлав. Мөн “Ц.Элбэгдорж арилжааны банкинд долларын хугацаатай хадгаламж нээлгэсэн. Ингэхдээ “Ачит ихт” компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгүүлсэн байна” гэв.
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Сэргэлэн цагдаагийн байгууллагаас Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн. Ер нь бол АНУ-аас ялтан солилцох, гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байгаа хүнийг эх орондоо авчрах боломжтой. Энэ талаар цаашид мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэв. Мөн Ч.Сайханбилэгийг яагаад авчирч чадахгүй байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад цагдаагийн албан хаагчид “Тэр асуудлыг хариуцаж байгаа байгууллага нь мэднэ” хэмээв.