Хавар болж Улаанбаатарчуудын өвөлжингөө хаясан нус цэр, ялгадас гэсэж эхэллээ. Үүнийг дагаад элдэв вирус, бактер агаарт дэгдэж байна. Ядаж байхад хүмүүс нохойгоо хаа тааралдсан газар нь сариулж, баалгах дүр зураг хаа сайгүй.
Хөгжилтэй оронд гудамжинд нохойныхоо бохирыг гаргахыг зөвшөөрдөггүй. Харамсалтай нь Монголчууд нохойгоо гэртээ бус гадаа хүндрүүлж сургажээ. Орон сууцны ойр хавиар нэг хөглөрөх нохойны ялгадас гутлаар нь дамжаад гэрт нь орж ирнэ гэдгийг тоодоггүй нь эмгэнэлтэй. Нохой өтгөн, шингэнд хүний биед хортой маш их вирус байдаг учраас эмч нар байнга сануулдаг. Даанч амиа бодсон бүдүүлэг хүмүүс үүнийг хүлээж авахгүй байгаа нь бусад хүмүүст гай болж байна!
Д.Дорж