Сургуулийн орчинд үе тэнгийн дээрэлхэлт маш их газар авч байгаа. Энэ асуудлыг Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган /2024.04.04/ дээр хөнджээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Цахим болон үе тэнгийн дээрэлхэлтийг хамгийн их анхаарч байгаа Засгийн газар, сургуулиудад сэтгэлзүйчдийг бэлтгэн ажиллуулж эхэлсэн” хэмээн гишүүдийн асуултад хариулах үеэрээ онцолсон байна.