“Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр” ЦССҮТ хөл хөдөлгөөн ихтэй өнждөг. Өнөөдөр Цусаа бэлэглэх өдрийн 109 дэх арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү өдрийн хүрээнд Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны санаачилгаар баянзүрхчүүд олноороо ирж цусаа бэлэглэсэн юм. Арга хэмжээний үеэр дүүргийн ИТХ-ын Ажлын албаны дарга Ч.Мэндсайхантай ярилцлаа.
–Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ажлын албаны “Донор дүүрэг” болох санаачилгыг дүүргийн иргэд маш идэвхтэй дэмжиж, сар бүрийн 3-ны өдрийн арга хэмжээнд олуулаа хүрэлцэн ирлээ. Та бүхний уриалга олны дэмжлэг авч байгаад талархаж байна.
-Тиймээ. Цусаа бэлэглэх шиг буян байхгүй. Өвдөж зовсон, осол гэмтэлд орсон хүнд цус сэлбэж байж амь насыг нь аварна шүү дээ. Энэ үүднээсээ бид 2024 онд Донор дүүрэг болох зорилт дэвшүүлсэн. Улмаар сар бүрийн 3-ны арга хэмжээнд идэвхтэй оролцож байгаа. Өнөөдөр л гэхэд дандаа шинэ хүмүүс ирж цусаа өгч байна. Бидний уриалгыг хүлээн авч, сонссон иргэддээ баярлалаа.
-2024 онд 1 тонн цус бэлэглэх зорилт дэвшүүлсэн талаараа ярина уу?
-Манай Баянзүрх дүүрэг бол хамгийн олон хүн амтай дүүрэг. Тиймээс 1 тонн цус бэлэглэх уриалга маань бодит биелэлээ олно гэдэг итгэлтэй байгаа.
Д.Лхагва