Улаанбаатарт дугуйн зам гэхээр газар ховор. Дугуйтай хүүхэд залуус ихэвчлэн явган хүний замаар тэнхээ мэдэн хурдалж байдаг. Дулаараад ирэхээр дугуйчдын тоо эрс нэмэгддэг. Харамсалтай нь явган зорчигчдод халтай нөхцөл байдал хавар, зун, намаржингаа үргэлжилдэг.
Дээр нь скүүтер, цахилгаан дугуй гэдэг эрсдэл нэмэгдсэн. Хүүхэд, хөгшид хотын гудамжаар амар тайван алхах боломж тун багасч байгаад дүгнэлт хийх цаг болж. Хамгийн аюултай нь дугуйчид, скүүтэрчид хүн мөргөж унагаачихаад босгож өгөх ч үгүй зугатаах нь олон. Мөргүүлсэн хүмүүс гэмтэж бэртлээ гэхэд хохироод үлдэх гэж үү? Тэдэнд тавих хараа хяналтаа сайжруулая!
Д.Дорж