Хакухо Даваажаргал “Миний бие Монголын сайн сайхны төлөө иргэншлээ сольсон. Би тосоод авах ээж, ах дүүстэй мөн их нутагтай Монгол хүн” гэж ярьсан талаар зарим эх сурвалж мэдээлжээ. Үнэн, худлыг нь мэдэхгүй юм. Гэтэл Их аваргыг элдвээр хэлэх хүний үнэргүй зандалчид фб, твиттерт цөөнгүй байх шиг. Жишээлбэл, твиттерт нэгэн этгээд “Монголоо голж сүшичин банди болоод боовондоо захирагдаж эхнэртээ гардуулж , ганц дэвжээгээ хүн шиг удирдаж чадахгүй асуудал гаргачихаад хариуцлагаа хүлээж чадахгүй уйлж нтр жүжгийн сда. Одоо япон хөсөр хаяангуут гоншигоноод монгол ээж аав элгэн садан … түй май” гэгчлэн бузар үгээр гутаан доромжилжээ.
Энэ хүчирхэг Монгол залуугийн асгаруулсан хөлс, гаргасан амжилтыг эвдэх аавын хүү гартлаа удна даа. Нэгнийгээ хүний газар шахагдаж байхад нь хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжлох муухай сэтгэл Монгол хүнээс гарах ёсгүй дээ. Хүнээ байж дээ! Монгол хүний мөс чанар хайчив? Элэг нэгтнээ гэсэн сэтгэл зүрх ингээд устах юм гэж үү?
Д.Лхагва