“Бүтэн Ардчилал” мөрийн хөтөлбөрт бүх гишүүдээс санал авах хэлэлцүүлэг Өвөрхангай аймагт албан ёсоор эхэлжээ. Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Амгалангийн Адъяасүрэн, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ардчилсан намын дэд дарга О.Алтангэрэл, ҮБХ-ны Тамгын газрын дарга С.Батзаяа, Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч, ҮБХ-ны гишүүн Б.Ган-Очир, Архангай аймгийн Засаг дарга асан, Архангай аймгийн ИТХ-ын дарга, ҮБХ-ны гишүүн М.Батжаргал, Ардчилсан намын даргын зөвлөх, ҮБХ-ны гишүүн Ж.Баясгалан, ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, ҮБХ-ны гишүүн П.Мөнхтулга, ҮБХ-ны гишүүн Д.Жаргалсайхан, ҮБХ-ны гишүүн Г.Хосбаяр, ҮБХ-ны Э.Мөнхсайхан, ҮБХ-ны гишүүн Б.Мөнхжаргал, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга Д.Ихбаяр, Баянхонгор аймгийн Ардчилсан намын дарга Д.Гантулга, Ардчилсан Залуучуудын Холбооны ЕНБД, ҮБХ-ны гишүүн Б.Анхбаяр, ҮБХ-ны гишүүн, Ардчилсан намын НБГ-ын 21 аймаг хариуцсан хэлтсийн дарга Д.Нямдаваа, ҮБХ-ны гишүүн Д.Жаргал нарын төлөөлөл, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн Ардчилсан намын гишүүд оролцож байна.
Тус хэлэлцүүлэг нь Ардчилсан намаас санаачлан зохион байгуулсан “Өрийн дарамтгүй, Төрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгохын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг шийдвэрлэх, Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэд, олон нийтээс санал авах, хэлэлцүүлэхээр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг улс орон даяар “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм байна.