2023 оны зун бороо ихээр орсны улмаас энд тэндгүй үер буув. Үерйн аман дээр буусан айлууд орон гэрээсээ салав. Үүнд иргэдийн ч, төрийн байгууллагуудын ч буруу байсан. Дураараа очоод буучихсан газар нь газрын зөвшөөрөл өгчихсөн гэж байгаа. Хэлэх үг ч алга. Тухайн үед хотын дарга байсан Д.Сумъяабазар эрсдэл бүхий байршилд газар эзэмших гэрчилгээ олгосон эрх бүхий хүмүүсийг шалган тогтоож, хариуцлаго тооцох талаар ам ангайж байсан ч удалгүй таг болчихсон.
Энэ өвөл ч халиа тошингийн дэргэд буусан олон айл өрх сэтгэл түгшээж байна. Шар усны аюул нүүрлэх нь тодорхой болоод байна. Яахаараа тийм хэцүү газар очоод буучихдаг байна аа? Яагаад газар өмчлөх зөвшөөрөл өгөв! Хууль зүйн сайд, хотын дарга хоёр үүнд нэг анхаарлаа хандуулаач!
Д.Лхагва