Баянгол дүүргийн 29-р хороо, 32-ийн автобусны буудлын хажуу дахь худалдааны төвд гал гарч байна гэсэн дуудлага 2 сарын 14-ний 16:04 цагт НОБГ-т ирсэний дагуу Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж, 21:10 цагт бүрэн унтраажээ.
Гэхдээ гал юунаас болж гарсан талаарх урьдчилсан дүгнэлтийг хэлсэнгүй. Цаашид гал гарах эрсдэл хаана л бол хаана байгаа нь тодорхой. Тиймээс гарсан галыг амжилттай унтраалаа гэж мэдээлэх бус урьдчилан сэргийлэх талаар байгууллага, иргэдэд маш далайцтай сэрэмжлүүлэг өгдөг болмоор байна.
Дээрх гал юунаас болж гарсныг цаг алдалгүй тогтоож, иргэдэд сэрэмжлүүлэг, анхааруулга тараах нь чухал шүү дээ. Урьдчилан сэргийлэх бодлого дутагдаж байна. Өөрөөр хэлбэл, иргэн, байгууллага хохирохоос өмнө галын эрсдэлийг арилгах чиглэлээр л ажилламаар байна! Хяналт, шалгалт хиймээр байна!
Д.Лхагва