Хятадын Эрээн хотоос дуураймал савлагаатай архи, виски ихээр орж байгаа учир хуурамч архи, вискинд хордохоос сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд анхаарууллаа.
Өдөрт 200-300 ширхэг хуурамч архи, виски хилээр нэвтрүүлэх оролдлого гарч байгаа бөгөөд гарал үүсэл нь тодорхойгүй согтууруулах ундаа авахгүй байхыг, хэрэглэж болохгүйг анхааруулав!
Сар шинийн баяраар архи бэлэглэх, гарал үүсэл нь тодорхойгүй виски, коньяк, цагаан архи хэрэглэхгүй байхыг уриалж байна.