Эрдэнэс Таван толгой компанийн хувьцааны ногдол ашиг иргэдийн данс руу шилжиж эхэллээ. Гэхдээ тэр жилийн комун гэдэг шиг ковидын үеэр иргэн бүрт тараасан 330.000 төгрөгний нэлээдгүй хэсэг нь архинд зарцуулагдсан дүр зураг энэ удаад мөн л давтагдав.
Ялангуяа захын хорооллын 8 нэрийн дэлгүүрүүдийн архи хэдхэн цагийн дотор дууссаныг бодоход монголчууд нийгэмших болоогүй нь харагдаж байна. Хотын төвийн хэдэн баар савны орлого өмнөх өдрүүдийнхээс эрс нэмэгдсэн нь сая тараасан мөнгөний зонхилох хэсэг нь юунд зарцуулагдсаныг төвөггүй хэлээд өгнө.
Ногдол ашиг бол халамж биш. Монгол Улсын иргэн бүр Эрдэнэс Тавантолгой компанийн хувьцаа эзэмшиж байгаа. Өөрөөр хэлбэл, хувьцаа эзэмшигч бүр хуулийн дагуу ногдол ашиг авах эрхтэй. Энэ утгаараа сул орж ирсэн мөнгө гэж үзэх нь буруу. Гэтэл зарим хүмүүс зүгээр орж ирсэн мөнгө гэдэг буруу хандлагаар тусаж аваад архийг сонгож байгаа нь даанч харамсалтай. 30 жилийн өмнөх замбараагүй архидалт өнөөдөр ч амь бөхтэй оршсоор байна.
Д.Дорж
1 сэтгэгдэл
priligy tablets Cole NRuPYwktTpdMdBdSK 6 27 2022