БНСУ-ын Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу Гадаад ажиллах хүчний бодлого төлөвлөлтийн хорооноос 2024 оны 4 дүгээр сараас эхлэн мэргэжлийн бус ажиллах хүчний Е-9 визээр шинээр ирэх гэрээт иргэдийг зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн үйлчилгээний салбарт ажиллуулахаар шийдвэрлэв.
Үүнд:
1. БНСУ-ын аялал жуулчлалын салбар, тухайлбал зочид буудал, амралтын газар, барилга байгууламжийн цэвэрлэгээ үйлчилгээ, туслах ажилтнаар шинээр ирэх хөдөлмөрийн гэрээт Е-9 визтэй ажилчдыг Сөүл, Пусан, Ганвон, Жэжү хотуудын аялал жуулчлалын бүс нутагт ажиллуулна.
2. Зөвхөн аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж, байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй компанид барилга байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хөдөлмөрийн гэрээт иргэнийг авч ажиллуулж байхаар журамлав.
Энэхүү журам нь Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны 2 дахь ээлжийн зөвшөөрөл батлагдсаны дараа буюу 2024 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхэлнэ. Ингэснээр хөдөлмөрийн гэрээт Е-9 визээр ажиллах эмэгтэй ажилчдын квот нэмэгдэх давуу тал бий болж байна.
Эх сурвалж:
БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам
Хөдөлмөр эрхлэлтийн тогтолцооны цахим хуудас
1 сэтгэгдэл
priligy united states Hi tech feels there is no end when it comes to achievement thus it strives to explore the ultimate business opportunities