Дорноговь аймгийн ахмадын хорооны дарга, МАхХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн С.Ичинхорлоотой ярилцлаа.
-Монголын ахмадын холбооны Ажлын албанаас өгсөн үүрэг даалгавар хэдэн хувьтай биелсэн бэ? Тухайлбал, Аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж гэрээгээр хүлээсэн үүргээ чанартай биелүүлж, орон нутгийнхаа ахмадын анхан шатны байгууллагуудыг удирдлага зохион байгуулалтын арга зүйгээр сайтар ханган ажиллах чиглэл өгсөн. Энэ сэдвээр ярилцлагаа эхлэх үү?
-Бололгүй яахав. Манай ахмадын хороо Аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргалтай Үр дүнгийн гэрээг 5 бүлэг 37 дэд бүлэгтэй байгуулж, гэрээний үүргээ тухайн цаг үеийн байдалд нийцүүлэн биелүүллээ. Хагас, бүтэн жилээр аймгийн Засаг дарга, харьяа ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст тайлангаа тогтмол танилцуулж төлөвлөгөө, зорилтоо хангаж ажилласан. Мөн сумдын Ахмадын салбар хорооны дарга нартай гэрээ байгуулан, цахим чатаар байнгын харилцаатай байж, үүрэг даалгаврын биелэлтийг тооцон ажиллаж байна.
-МАхХ-ноос “Ахмад настны тухай” хууль болон бусад холбогдох хууль, тогтоомж, төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг сурталчлах, сар бүр төрөл бүрийн танхимын болон цахим сургалт, урлаг, спорт, эрүүл мэндийн арга хэмжээ зохион байгуулж, “Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн” болон “Ахмадын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулж байгаа хүндэтгэл, нөлөөллийн аливаа ажилд ахмад настнуудаа бүрэн хамруулах арга хэмжээ авч мэдээ, мэдээлэл, тайланг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлэх асуудлыг албан даалгавартаа тусгасан. Энэ чиглэлээр Дорноговь аймгийн ахмадын хороо жил бүр маш үр дүнтэй, олон ажил зохиодог. 2023 оны хувьд юугаараа онцлог байв?
-Тиймээ. Ахмадын байгууллагуудын хувьд төр засгийн хууль, дүрэм, бодлого, шийдвэрийг сурталчлах асуудал үйл ажиллагааных нь салшгүй нэг хэсэг байх ёстой юм. Бид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулж хэрэгжилтийг ханган, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг 260 удаа зохион байгуулж 5201 ахмадуудад мэдээ мэдээлэл өгч ажиллалаа. Мөн 2510 ахмад настнуудад 86 удаа эрүүл мэндийн сургалт хийж, уулзалт хэлэлцүүлгийг 53 зохион байгуулж,1872 ахмадыг хамрууллаа. Орон нутгийн телевиз болон фейсбүүк лайваар 45 удаа мэдээ нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 61 удаа мэдээлэл хүргэж ажиллалаа. Сар шинийн баярт зориулсан соёл урлагийн арга хэмжээ 85 удаа, спортын арга хэмжээ 45 удаа зохиогдож 3912 ахмад хамрагджээ. Сар шинийн баярын өмнө аймгийн хэмжээгээр 4315 ахмадад хүндэтгэл үзүүлсэн. Тодруулбал, 165 аж ахуйн байгууллагаас гадна манай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид ахмад настнуудаа хүлээн авч хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулсан. Сонирхуулахад 90-ээс дээш настай 59 ахмад хамрагдсан.
–Тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа Татварын албанд бүртгэлтэй байгууллага, аж ахуйн нэгжийн судалгааг сум, хороогоор нарийвчлан гаргаж, тэдгээрийн дарга, удирдлагатай нягт хамтран ажиллаж, сургалт, нөлөөлөл, сурталчилгааны ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулж, оны эхний ба сүүлийн хагас жилд шинээр 35-аас доошгүй байгууллага, аж ахуйн нэгжийг “Тэтгэвэрт бэлтгэх хөтөлбөр”-тэй болгох, 20-оос доошгүй байгууллага, аж ахуйн нэгжийн дэргэд “Ахмадын хороо, зөвлөл, хэсэг” байгуулах, “Ахмадын сан”-тай байгууллага, аж ахуйн нэгжийг 25-аас дээш тоогоор нэмэгдүүлсэн байх арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллахыг Монголын ахмадын төв байгууллага даалгасан. Энэ хүрээнд та бүхэн ямар ажил зохиов?
–Аймгийн хэмжээнд “ Тэтгэвэрт гарах хөтөлбөр”-тэй 45 аж ахуйн нэгж, байгууллага байдаг. Эдгээр байгууллагууд маань халдвар хамгааллын дэглэм баримталж 32 удаа цахим сургалт зохион байгуулж, тэтгэвэрт гарах 325 ахмадыг хамруулсан. 2023, 2024 онд тэтгэвэрт гарах ахмадуудын бүртгэлийг сум бүрээс, аймгийн төвийн баг, мэргэжлийн зөвлөлөөр гаргаж, нэгтгэсэнээс судалгаанд 289 ахмад хамрагдсан. Мөн тэтгэвэрт гарах ахмадуудад сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтыг мэргэжлийн баг сургагч багшийн оролцоотойгоор зохион байгуулахад 321 ахмад хамрагдсан.
Ахмадын сангийн тухайд аймгийн хэмжээнд мэргэжлийн байгууллагын 28 нь дэргэдээ Ахмадын сан байгуулаад байна. Сум бүрийн төсөвт байгууллагууд нэгдсэн Ахмадын сантай болсон. Улсын хэмжээнд Ахмадын сан байгуулах асуудал саадгүй хэрэгжих ёстой гэж үзэж байна даа.
–Аймаг, сум, дүүргийн төр, захиргаа, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллаж Аймаг, сум, баг, хорооны ахмадын байгууллага /ахмадын хороо, зөвлөл, хэсэг, ажилтан/-ын ахмадын ордон, өргөө, танхим, өрөө /ахмадуудын үйл ажиллагаа явуулдаг байр/-г засч тохижуулах, шинээр байгуулах, үйл ажиллагааг тогтмолжуулах, ахмадуудыг үйл ажиллагаанд бүрэн хамруулах арга хэмжээ авч ажиллах талаар та бүхний хийсэн ажлыг сонирхоё?
–Тайлант онд аймгийн Ахмадын болон сумдуудын ахмадын байгууллага 1 ордон, 12 өргөө, 2 танхимд ахмадуудад тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн байгууллагуудын ахмадын зөвлөлүүдээс аймгийн Нэгдсэн эмнэлэг, Онцгой байдлын газар байгууллагынхаа дэргэд Ахмадын өргөөтэй болж ахмадууддаа тогтмол үйлчилж байна. Мөн Хатанбулаг сумын Ахмадын салбар хороо Ахмадын өргөөнөөс гадна Соёлын төвдөө танхимтай болж, Мандах, Айраг сумдын Ахмадын өргөөнд өргөтгөл хийгдэж, гаднаа бүжгийн талбайтай болж тохижсон. Ахмадын ордон, өргөөний ачаар тухайн орон нутгийн ахмадууд төрөл бүрийн үйлчилгээ авах боломжтой болж байна шүү дээ. Сэтгэлээрээ залуу явах нь эрүүл амьдралын үндэс. Тэр боломж нөхцөл Ахмадын ордон, өргөөнд байгаа гэж харж болно.
-Орон нутгийнхаа Хөдөлмөр, халамж үйлчилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж, зарлагдаж буй “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр”-т ахмад мэргэжилтнүүдээ хамруулах, тогтмол орлоготой болгох, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх хөнгөлөлттэй зээл болон эргэн төлөгдөх нөхцөлгүй дэмжлэг олгуулах, ахмадуудыг өдрийн үйлчилгээнд хамруулах, тэдний орлогыг нэмэгдүүлэх талаар анхаарах, уг үйлчилгээнд хамрагдагсдын тоог 10 хувиар нэмэгдүүлсэн байх тухай МАхХ-ны албан даалгаварт тодорхой заалт тусгагдсан. Энэ талаар ямар ажил хийгдэв?
-Аймгийн хэмжээнд Хөдөлмөр эрхлэх сангаас оёдол, газар тариалан, цэцэрлэгт хүрээлэн, хүнсний ногоо, гахайн аж ахуй чиглэлээр 17 ахмад нийт 81,0 сая төгрөгийн хүүгүй, 3 жилийн хугацаатай, эргэн төлөлттэй зээл олгогдсон. Төсөл шалгаруулах комисст аймгийн Ахмадын Хорооны дарга С.Ичинхорлоо миний бие ажилладаг.
Өдрийн үйлчилгээ төслийн Магадлан итгэмжлэлийг 3 дахь удаагаа авч, тайлант эхний хагас жилд Сайншанд, Айраг, Даланжаргалан сумдын 100 ахмадыг хамруулж, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ авах төсөлд 50 ахмадыг хамруулж, хууль эрх зүй, санхүүгийн боловсрол, эрүүл ахуй, амьдрах ухааны чиглэлээр зөвлөгөө өгөх үйлчилгээ зохион байгуулсан.
Ярилцлагын завшаанаа ашиглаад Монголын ахмадын холбооноос өгсөн чиглэл, даалгаврын хүрээнд ямар Дорноговь аймгийн ахмадын хороо улирч буй ондоо ямар ажлууд зохиосноо үргэлжлүүлээд дурдая:
-Геронтологийн үндэсний төв болон орон нутгийн ЭМТ-үүдтэй хамтран ахмад настны эрүүл мэнд, эрүүл насжилт, өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээнд ахмад настнуудаа хамруулах өргөн хэмжээ зохион байгуулах чиглэлээр:
–Геронтологийн үндэсний төв болон орон нутгийн ЭМТ-үүдтэй хамтран ахмад настны эрүүл мэнд, эрүүл насжилт, өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээнд ахмад настнуудаа хамруулах өргөнөөр зохион байгуулж, хамтарсан онлайн сургалтыг 3 удаа явуулж, шууд болон шууд бус цахимаар 563 ахмад эрүүл мэндийн сургалтуудыг давхардсан тоогоор 45 удаа явуулж,нийт 1249 ахмад хамрагдсан.
* Ахмадуудын хөшүүн байдлыг арилгах, тэдэнд тохирох хөдөлгөөнт дасгалыг Ахмадын хорооны дэргэдэх “ Энэрэл” төвийн ажилтан, ахмадуудаар бичлэг болгон, орон нутгийн телевизээр болон өөрийн пэйж хуудсаар нийт ахмадуудын хүртээл болголоо.
* Аймгийн Хийн дасгалын аварга шалгаруулах тэмцээнд 11 сумын ахмадын 15 баг оролцож, аймгийн Ахмадын Хорооны “ Энэрэл “ баг амжилттай оролцож Мөнгөн медаль хүртсэн. Ахмадын Хорооны 208 тоот танхимд өглөө бүр 8 цагт хийн дасгал тогтмол явуулдаг.
* “Өдрийн үйлчилгээ” төсөлд хамрагдсан ахмадуудын дунд Аялгуут дасгал, Саваат дасгал зэргийг тогтмол явуулж, бие эрхтний хөшүүн байдлыг арилгах, тогтмол хийж сургах ажлуудийг зохион байгуулсан.
* УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нарын санхүүжилтээр Солонгос улсын 14 үйлдэлтэй хаш орыг дахин 5 ширхэгийг 5 сумын чийрэгжүүлэлтийн танхимд бэлэглэж, одоо ахмадууддаа иж үйлчилгээ үзүүлж байна.
* Аймгийн ИТХ-ын даргын ивээн тэтгэлгээр 6,2 сая төгрөгийн долгион эмчилгээний, массажны аппарат авч “Энэрэл” төвдөө ахмадууд болон иргэдэд үйлчилж байна.
–Аймаг, нийслэл, сум, дүүрэг орон нутагтаа, сум, дүүрэг, аймаг хооронд бүсчилэн болон төвлөрүүлэн төрөл бүрийн спортын наадам, уралдаан тэмцээн зохион байгуулж, ахмад настнуудаа өргөн хамруулах хэмжээ авах албан даалгаварын хүрээнд:
* Сар шинийн баярыг угтаж, Сайншанд сумын ахмадуудын дунд “Мэндийн цэнхэр хадаг” теле нэвтрүүлэг зохион байгуулж, 8 багийн 85 ахмад алдартан, сум багийн удирдлагууд, ардын авьяастнууд оролцож, орон нутгийн телевиз болон лайваар олны хүртээл болгосон.
* Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Бүсгүйчүүд ээ бүжицгээе” тэмцээнийг зохион байгуулж, 8 сумын 25 хос бүжигчид оролцлоо.
* Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнхийн залуу мөрдэстэй ахмадууд” арга хэмжээнд 17 анги нэгтгэлийн 125 мөрдэст ахмад оролцлоо.
* Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан 50-иас дээш жил ханилж, 5-аас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн 17 гэр бүлд “Ханьсахын жаргал” алтан хуримын Хүндэт гэрэгэ гардуулах ёслолын алдаршуулах өдөрлөг зохион байгуулж, 700 гаруй үзэгчид үзэж, телевизийн бичлэг, шууд лайваар олны хүртээл болгов.
* Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг аймгийн Ахмадын хорооны нэрэмжит цомын төлөөх Хавчаахай харвааны аварга шалгаруулах тэмцээнд 11 сумын 13 баг харваачид цэц мэргэнээ сорьж, шилдэгүүдээ шалгарууллаа.
* Тайлант жилийн эхний хагас жилд Дорноговь аймгийн Засаг даргын ивээл дор Говийн бүсийн Урлаг спортын наадмыг 6 сарын 21-23 –ны өдрүүдэд Сайншанд хотноо зохион байгуулсан. Наадамд 4 аймгийн 108 ахмад ардын авьяастнууд, спортын шилдэгүүд 42 багц медалийн төлөө өрсөлдөж, шилдэгүүдээ тодрууллаа.
* Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг хойт бүсийн 5 сум, өмнөд бүсийн 4 сум, баруун бүсийн 5 сумд тус бүрийн товлосон сумддаа 2023 оны 9 дүгээр сарын 16- аас 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд боллоо.
* Ахмадын баяр угтаж, Караоке тэмцээн, “Ахмадын дуулал” концерт цэнгүүн, “Хээрийн цай ууя”, “Хөгжилтэй аялал”, Ахмад уран бүтээлчдийн дууны клипний зураг авалт, Шашин урлагийн цэнгүүн, “Бид үе чацуутан” уулзалт, Цагаан идээ, Шинэ ургацийн баяр, үзэсгэлэн худалдаа, “Амьдралын чанар” сургалт, Шугаман бүжгийн сургалт зэрэг ажлуудыг бүх сумд ахмадын болон мэргэжлийн байгууллагын ахмадын байгууллагууд зохион байгууллаа.
* Хатанбулаг сумын Ахмадын салбар хорооны дарга МУСТА Ц.Цэцэг “Эгшигт дуунд хөглөгдсөн эгэл миний амьдрал” тайлан тоглолт, аймгийн Ахмадын хорооны тэргүүлэгч МУСТА, Спортын мастер, яруу найрагч М.Чулууны “Айзам уртын дуутай зүрх сэтгэлийн дуулал” тайлан тоглолт болсон.
* Говийн ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан олон арга хэмжээний хаалт “Сэтгэлийг амраагч” онол практикийн бага хурал зохион байгуулж, Равжаа судлаачид болон ахмадууд 80 гаруй хүн оролцлоо.
*Дорноговь аймгийн Ахмадын хороо Насан туршийн суралцахуйн төвтэй хамтран жил бүр уламжлан зохион байгуулдаг “ Ахмад настны таталган бичлэгийн уралдаан” болж дүнгээ гаргалаа.
1 дүгээр байранд Эрдэнэ сумын ахмад Балжиннямын Баярсайхан
2 дугаар байранд Замын-Үүд сумын ахмад Дарийн Раднаасэд
3 дугаар байранд Даланжаргалан сумын ахмад Гомбын Тогтохжаргал шалгарч Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
- Ахмадын Шинэ жилийн баярын цэнгүүн, Сүлд модны наадам 2023,12,17-нд болно.
- Бүх сумдууд багт наадамтай сүлд модны наадам зохион байгуулна.
- Хатанбулаг сумын ЗДТГ , Ахмадын салбар хороо хамтран санаачилж, “Ахмадууд дуулж байна” аймгийн уралдааныг 2 дахь удаагаа зохион байгууллаа.
-Сум, хорооны Амьжиргаа дэмжих зөвлөл /АДЗ/-ийн бүрэлдэхүүнд ажиллаж байгаа ахмадын байгууллагын төлөөллийн судалгааг гаргаж, уг зөвлөлд ахмадын төлөөлөл оруулах арга хэмжээ авч тэднээр дамжуулан хүнд амьдралтай ахмад настанд бодит дэмжлэг үзүүлэхэд анхаарч ажиллах, дэмжлэг авч байгаа ахмад настны мэдээ нарийн гаргах тайланд дурдаж байх чиглэлээр:
Сумдын Амьжиргаа дэмжих зөвлөлд ажилладаг ахмадын төлөөллийн судалгааг шинэчлэн гаргаж өнгөрсөн онд 5 төлөөлөл байсан бол аймгийн Ахмадын Хорооноос сумдад санал тавьснаар 10 суманд 12 ахмад АДЗ-д ажиллаж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нэг тэрбум мод тарих хөдөлгөөн”-нд идэвхтэй оролцон мод бут сөөг тарьж байгаа болон мод үржүүлгийн ажил эрхлэн үр, үрсэлгээ, мод бут борлуулдаг ахмад настнуудынхаа хөдөлмөрийг дэмжих, мэргэшсэн дадлага, туршлагатай ахмадуудаар сургалт зохион байгуулах ахмадуудын тарьсан бут, сөөг модны тоо, ойжуулж байгаа талбай, цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн хэмжээ энэ чиглэлээр ажиллаж, хөдөлгөөнд оролцож байгаа ахмадуудын судалгааг нарийн гаргаж тайланд тодорхой тусган ирүүлэх даалгаврыг биелүүлэх хүрээнд:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нэг тэрбум мод тарих хөдөлгөөн”-нд аймаг, сумын ахмадууд төлөвлөгөөтэй ажиллаж хувийн цэцэрлэгт хүрээлэнтэй 3 ахмадад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 15 сая төгрөгийн зээл дэмжлэг олгож, 14 суманд 128 ахмад нийт 8500 үрсэлгээ борлуулжээ. Мод тарих, үрсэлгээ хийх, мод арчилгааны талаар аймгийн төвд нэгдсэн сургалт 15 удаа зохион байгуулж,185 ахмад, сум бүрт 5 удаа сургалт,үзүүлэх сургууль явуулж, нийт 540 ахмад хамрагджээ. Аймгийн хэмжээнд ахмадууд 3 цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулж, 1800 бут сөөг, 2500 агч, улиас, хайлаас тарьжээ. Аймгийн хэмжээнд эхний 2 жилд 20 сая мод тарих зорилтын хүрээнд ахмадууд эхний ээлжинд энэ жил бүх, мөн хүүхдийн парк, цэцэрлэгт хүрээлэнд 9150 модны суулгац суулгасан. Сайншанд, Өргөн, Хатанбулаг, Даланжаргалан, Эрдэнэ, Мандах, Иххэт, Айраг сумд мод услах, арчилах баг гаргаж, хавар,зун,намар тогтмол ажиллаж байна.
-Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны ахмадын хороо, зөвлөлийг бүрэн Facebook хаягтай, дотоод ажлын нэгдсэн групптэй болгон ажлаа цахимжуулан хөнгөн шуурхай, ил тод болгох, ахмадуудыг мэдээ, мэдээллээр хангах арга хэмжээ авах талаар:
Аймгийн ахмадын хороо сумдын ахмадын салбар хорооны дарга нарын групп чат, Тэргүүлэгчдийн групп нээн Мэргэжлийн байгууллагуудын Ахмадын зөвлөлийг групп чатаар түргэн шуурхай мэдээ мэдээллээр хангаж, ажлаа цахимжуулан ажиллаж байна.
-Монголын ахмадын холбоо болон Баянзүрх дүүргийн ахмадын хорооноос зохион байгуулах “Ахмадын байгууллагын цахим мэдээллийн сан”-гийн цахим болон танхимын сургалтанд хамрагдах, программ хангамж ашиглах, нэвтрүүлэх арга хэмжээ авч ажиллах чиглэлээр:
“Ахмадын байгууллагын цахим мэдээллийн сан”-гийн цахим болон танхимын сургалтанд хамрагдах, программ хангамж ашиглах, нэвтрүүлэх сургалтанд 2 удаа бүх сумдаа хамруулан одоогоор 14 сумын дарга нар бүртгэлээ шивж эхлээд байна. Одоогоор 2350 ахмад программд ороод байгаа.
-Баярлалаа. Ажлынхаа эрч хүчийг байнга хадгалж ирсэн танай хамт олны ирж буй шинэ оны ажилд өндөр амжилт хүсье.
Д.Лхагвадорж