Сурагчдын амралт удахгүй эхэллээ. Багш нарт хандаж, ялангуяа бага ангийн хүүхдүүдэд даалгавар битгий өгөөрэй гэж хүсье. Уураг тархи нь амрах ёстой. Боловсролын сайдаа, багш нарын арга барилыг өөрчлөхөд анхаарал хандуулах хэрэгтэй байна. Бага насны хүүхдүүдийг гэрийн даалгавраар дарснаас болж хичээлдээ дур сонирхолгүй болох, оюун санааны хувьд ядрах, улмаар организмд нь таагүй нөлөөлдийг эрдэмтэд нотолсон шүү дээ. Өглөө 08 цагт хичээл нь эхэлдэг 1-3 дугаар ангийн хүүхдүүд өдөрт 5 төрлийн хичээл үздэг. Ядарсан бяцхан хүүхдүүд гэртээ ирээд олигтойхон ч амрахгүйгээр даалгавраа хийдэг нь нийтлэг үзэгдэл. Ээж, аав нь ажлаасаа ирээд даалгаврыг нь хийлгэхэд 4-5 цаг болох ч тохиолдол байдаг гэнэ.
БШУЯ-наас сурагчдын даалгаврыг багасгах зөвлөмж өгсөн ч бодит байдал дээр хэрэгжихгүй байгаад анхаарах хэрэгтэй байна. Тухайлбал, сайд Л.Энх-Амгалан сурагчдад гэрийн даалгавар, бие даалт өгөхдөө ачааллыг нь тооцож, сэтгэл зүйн байдлыг харгалзан үзэж даалгавар өгөх зөвлөмжийг ЕБС-иудад өгсөн ч биелүүлдэг багш тун цөөн байгаад дүгнэлт хийх цаг болжээ!
Д.Дорж