Хамас бүлэглэл Израйлийн хотуудад пуужингийн цохилт өгсөндөө холбогдуулан тус бүс нутагт дайны нөхцөл байдал үүсээд байна. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Гадаад харилцааны яам тус улсад байгаа Монгол иргэддээ хандаж сэрэмжлүүлэг хүргэлээ. Уг сэрэмжлүүлэгт “Израил Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй зөвлөмж, анхааруулгыг чанд даган мөрдөж анхаарал болгоомжтой байхыг тус улсад оршин суугаа иргэддээ анхааруулж байна. Хэрэв иргэн Танд яаралтай туслалцаа, дэмжлэг хэрэгтэй болвол ГХЯ-ны +976-83042222, Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408, Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон dep10@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу” гэсэн байна.