Улстөрийн намууд дэргэдээ эмэгтэйчүүдийн, залуучуудын байгууллагатай байхыг хоригломоор юм. Үзэл бодлоороо ялгарах, талцах хандлага эндээс гарч байна. Хамгийн гол нь яг тухайн намын үзэл баримтлалыг судлан ойлгож, сэтгэл зүрхээрээ дэмжихээсээ илүү сонгуульд нэр дэвших, албан тушаалд очих гишүүр гэдэг талаас нь намын дэргэдэх холбоог харж, элсдэг нь нууц биш. Жинхэнэ өндөр боловсролтой, ёс зүйтэй хүмүүст үүнээс болж орон зай олддоггүй.
Д.Дорж