АН-ын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооныхон үүр цайтал хуралдаж тэргүүнээ сонгожээ. Хуралд 21 аймаг, 9 дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцжээ. Тус сонгуульд Амгалангийн Адъяасүрэн, Батбаярын Жаргалан, Бадамдоржийн Пунсалмаа, Домбонгийн Үүрийнтуяа нарын нэр дэвшигчид өрсөлдөж 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50,8%-ын саналаар Фортуна Батбаярын охин Жаргалан ялалт байгуулжээ. Тус холбооны тэргүүнд өрсөлдсөн элийрэгч хэмээх Ц.Уянга санал хураалтын өмнөхөн нэрээ татсан юм.
С.Сүрэн