ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев Украины сөрөг давшилттай холбоотой хатуухан мэдэгдлийг сошиал хуудсаараа дамжуулан хийлээ.
Д.Медведев “НАТО-гийн дэмжлэгтэй Украины сөрөг давшилт амжилттай болж, манай газар нутгаас авлаа гэж төсөөлөөд үз. Хэрвээ тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар цөмийн зэвсэг хэрэглэхээс өөр сонголт бидэнд үлдэхгүй. Өөр ямар ч хувилбар байхгүй. Тиймээс бидний дайснууд манай дайчдын амжилтын төлөө залбирах ёстой. Тэд дэлхий дахинд цөмийн түймэр асаахгүйн төлөө тулалдаж байгаа юм” гэж байр сууриа илэрхийллээ.