70 гаруй насны эмгэн таяг тулан алхана. Гэтэл яг өмнө нь томоо гэгч машин замыг нь хаан зогсчээ. “Энэ чинь явган хүний зам биз дээ” гэж бусдад дуулдахаар бухимдан хэлээд яаж тойрч гарах билээ гэсэн шиг хэсэг харж зогсов. Хүйтэн байсан учир аргагүйн эрхэнд машиныг тойрч гарахаар шийдэв бололтой урагшаа алхав. Харамсалтай нь тэр машиныг тойрч гарахын тулд зайлшгүй машин зам руу орж таарлаа. Цаанаас нь нийгэмшээгүй жолооч хурдтай орж ирвэл яана гэж бодоод хурдхан шиг очоод “Эмээ би танд туслая” гээд балагт машиныг тойрч хэсэг яваад явган хүн рүү зам руу оруулж өгөв.
Уг нь явган хүний зам дээр машин техник байрлуулахыг хууль дүрмээр зөвшөөрдөггүй биз дээ? Харамсалтай нь бүдүүлэг, сэтгэлгүй жолооч нар хүүхэд, хөгшид гэлтгүй том хүмүүст ч эрсдэл учруулах үйлдэл хийж байгаагаа ойлгодоггүй ажээ!
Д.Дорж