19 орчим насны бүсгүй Их засаг их сургуулийн дүрэмт хувцастай эмэгтэйн хамт бага насны хүүхдийн савлуур дээр суучихаж. “Наадах чинь та хоёр шиг том хүмүүсийг даахгүй. 3-7 насны бяцхан хүүхдүүдэд л зориулагдсан савлуур шүү дээ” гэвэл энгийн хувцастай нь “Тэгээд юу гэж? хэмээн өөдөөс эвгүй харав. Өөрийнхөө бурууг ойлгож байгаа ямар ч шинж алга.
“Юу ч үгүй эвдэрчихлээ” гэж намайг ундууцвал “Тэгээд яадаг юм” гэснээ дуртай дургүй босоод явлаа. Орон сууцны хүүхдийн тоглоомын талбайд төрөл бүрийн тоглоом суурилуулдаг ч ахлах ангийн хүүхдүүд, бүр насанд хүрсэн хүмүүс суугаад дор нь эвдээд хаядаг болжээ. Ихэвчлэн охид, хүүхнүүд шүү! Эмэгтэй хүмүүс уг нь аливаа болж бүтэхгүйд гярхай байж, засаж залруулах сэтгэлтэй байдаг биш билүү? Гэтэл хөвгүүдтэй нийлээд болох бүтэхгүй зүйл хийж явтлаа эвдэрсэн охид, эмэгтэйчүүд олон болжээ!
Д.Бат