Өнгөрөгч 6 дугаар сарын 23-нд циркийн баруун талд байдаг Миний дэлгүүрт газ дэлбэрч хоёр хүн харамсалтайгаар нас барж, нэг хүн бэртэж, ухаангүй байгаа талаар эх сурвалжууд цаг алдалгүй мэдээлсэн. Манай улсад төвлөрсөн хийн хоолойн шугам байдаггүй. Айл өрх, албан байгууллагууд, ялангуяа баар, ресторан, цайны газрууд баллонтой газ хэрэглэдэг. Орон сууцны нэг давхарт, өргөтгөлд зоогийн газрын үйлчилгээ эрхэлдэг орчин хаа сайгүй. Хэрвээ зуны шатам халуунд газ дэлбэрвэл юу болохыг мэргэжлийнхэн маш сайн мэдэж байгаа. Хэдэн жилийн өмнө Дарханы угсармал орон сууцны айлд “Дашваанжил”-ын 5 литрийн газ дэлбэрч, тухайн байр бутарч ухахдаа тулж байсныг хэн ч мартах учиргүй. Өнөөдөр тэгвэл 30-50 литрийн баллантой газ тэврээд лифт рүү орж байгаа харагддаг! Газны худалдаа эрхэлдэг компаниуд ашгаа бодоод хэн дуртайд нь хүссэн хэмжээгээр нь газ борлуулдагийг одоо л зогсооё! Стандартын шаардлагаар бол 3 давхараас дээш орон сууцанд ахуйн хэрэглээний газ хэрэглэх хориотой. Үүнд төрийн байгууллагууд ч, тухайн орон сууцны СӨХ, оршин суугчид ч онцгой анхаарах цаг болж. Ниргэсэн хойно нь хашгирах вий!!! Аюул гамшиг болсныг дараа хэн буруутай нь хуулийн хариуцлага хүлээх нь дамжиггүй. Гэхдээ эрдэнэт хүний амь нас хэн нэг ухамсар дорой этгээдээс болж цаг бусаар хохирох ёсгүй!!!
Б.Даржаа