Оройны 20.45 цаг. “Ардын эрх”-ийн буудал буюу Монгол 3 дугаар сургуулийн замын урд талын автобусны буудлын ТҮЦ рүү орлоо. Нөгөө ТҮЦ-ийн лангуун дээр хиамтай ороомог, мантуун бууз хар халуунд бараг ялзрах нь холгүй байна. “Хэзээ ирсэн ороомог вэ?” гэвэл ТҮЦ-ийн эзэн хүүхэн хээв нэг “Өглөө л ирдэг ш дээ” гэх юм. “Халуунд махан бүтээгдэхүүн хоёрхон цагт муудна шүү дээ” гэвэл огт тоосонгүй. Тэр хүнд мөнгө л чухал, бусдын амь нас ,эрүүл мэнд хамаагүй бололтой. Ийм халуунд амархан муудах бүтээгдэхүүн зарж ашиг олно гэж байж болох уу?! +30 давсан халуунд махан бүтээгдэхүүн хороос дутахгүй уршигтай шүү дээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгасан ч чиг үүрэг нь яамдуудад шилжсэн гэдэг утгаараа хяналт шалгалт хийх үүрэг нь хэвээр үлдсэн шүү!
Д.Дорж