Манай улсын эдийн засаг муу хэвээр байгаа. Яг нарийндаа сэхээний тасгаас гарсан уу, үгүй юү гэдэг дээрээ л бга шүү дээ. Гадаад нөхцөл байдал хүнд, эрсдэл гүнзгийрсээр… Өр зээл шийдэгдээгүй… Үндэсний үйлдвэрлэл хөгжөөд гийгүүлсэн юм огт алга. Үйлдвэрлэл хөгжиж байж, баялаг бүтээгчдийн тоо нэмэгдэж байж, ард түмэн нь шоргоолж шиг хөдөлмөрлөж байж улс орон хөгжих нь зүй тогтол. Хийж бүтээе, хөгжье гэсэн оронд ганц өдөр байтугай ганц цаг ч хайран баймаар. Олон хоногийн амралтаа нөхөж ганц минутыг ч ашигтай зарцуулахын төлөө зүтгэе. Ялангуяа энэ улсын зүрх болсон эрчим хүчний салбарынханд амрах зугаалах эрх байхгүй. Нойр хоолгүй зүтгэх цаг бол одоо. Наадмын дараа намар, тэгээд өвөл. Эрчим хүч маш хүнд нөхцөлд байгааг салбарын сайд Б.Чойжилсүрэн нь олон сарын өмнө мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, монголчууд “гал алдах” эрсдэлтэй хэзээ хэзээгүй тулгарч мэдэхээр байгааг анхааруулсан. Эрчим хүч тасалдвал энэ улс тэгээд л сүйрэх нь тодорхой.
Ерөнхий сайд өнгөрөгч даваа гарагт эрчим хүчний салбарыг онцгой анхаарахаа мэдэгдсэн. Манайх шиг эрчим хүчний хувьд хойд хөршөөс хараат орны хувьд энэ бол маш чухал асуудал. Одоо ярьсан шигээ цаг алдалгүй ажилламаар байна!
Д.Дорж