Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр өглөө эрчим хүчний саларынхантай өглөөний уулзалт хийж Засгийн назраас эрчим хүчний салбарыг бүх талаар дэмжихээ илэрхийлэв. Уулзалтад оролцсон “ДЦС-4” ТӨХК-ийн ерөнхий инженер П.Болдбаатар хэлсэн үгэндээ “Эрчим хүчний 58, дулааны эрчим хүчний 54 хувийг манайх хангадаг. Өнгөрсөн өвлийн оргил ачааллын үед бэлтгэл нөөц тоноглолгүй 81 хоног ажилласан. Ямар ч нөөцгүйгээр ажиллана гэдэг эрсдэлтэй. Тоног төхөөрөмжийн насжилт өндөр, шинэчлэхэд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Манайх 1480 гаруй ажилтантай ч өнгөрсөн онд 200 гаруй, он гарсаар 116 инженер, техникийн ажилтан ажлаасаа гарлаа. Ажилтнуудын нийгмийн асуудалд анхаарахгүй бол хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй байна” хэмээн анхааруулав.