“Орос 3” сургуулийн захирлаар Орос хүн томилуулах талаар ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яаманд бичиг ирүүлжээ. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Монголын төрийн өмчит тус сургуулийн захирлаар ийм хүнийг томил гээд Орос хүний нэрийг яаманд бичгээр ирүүлсэн. Энэ бол манай улсын дотоод хэрэгт оролцсон үйлдэл гэдгийг салбарын сайдын хувьд Оросын элчинд сануулсан. Би Буриадын Боловсролын сайд биш. Туурга тусгаар Монгол Улсын Боловсролын сайд” хэмээн цахим хуудсандаа байр сууриа илэрхийлжээ.