Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 10700 хүнд коронавирусын шинжилгээ хийхэд халдварын 1393 тохиолдол илэрлээ.
Үүний 1092 нь нийслэлд, 299 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Тодруулбал, Дархан-Уулд хоёр, Орхон аймагт 50, Хөвсгөлд 7, Булганд 32, Сэлэнгэд 8, Хэнтийд 9, Өвөрхангайд 1, Говь-Алтайд 4, Баянхонгорт 25, Увсад 23, Ховдод 19 тохиолдол шинээр илрэв.
Харамсалтай нь халдварын хүндрэлээр өчигдөр 6 хүн нас барснаар энэ халдвараар нийт 307 хүн амиа алдаад байна.