Улаанбаатарын эрсдлийн түвшинд үнэлгээ хийж, яаралтай арга хэмжээ авах цаг болжээ. Энд тэндгүй онгорхой траншей. Нэлээд хэд хоногийн өмнө Сүхбаатар дүүрэг, Баянгол зочид буудлын автобусны буудлын хойхно тагийг нь авсан траншей нүдэнд их л содон туссан. Гэтэл өнөөдөр /2021. 03.11/ онгорхой хэвээрээ л байна. Бараг 2 метр гүнзгий энэ нүхэнд хүүхэд байтугай том хүн ойчвол амь насаа алдах эрсдэл маш өндөр байна шүү!
Шөнө байтугай гэгээн цагаан өдөр ч хүүхдүүд гүйж яваад, эсвэл ямар ч насны хүн утсаа шагайж яваад унахгүй гэх баталгаа даанч алга! Хөгшин, залуугүй гар утасны хамааралтай болсон өнөө үед өмнө нь байгаа аюул айдас төрүүлж байна!
Д.Дорж