Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын хэмжээнд 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 164 хүн энх тунх амьдарч байгааг Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан болон аймаг, нийслэлийн статистикийн газар, хэлтсийн мэдээлэлтэй тулган шалгаж гаргажээ.
Тодруулбал, өндөр настнуудын 19 (11,6) нь эрэгтэйчүүд, 145 (88,4) эмэгтэйчүүд байгааг насаар нь авч үзвэл 100 настай 68, 101 настай 41, 102 настай 23, 103 настай 15, 104 настай 7, 105 настай 2, 106 настай 2, 107 настай 3, 109 настай 2, 114 настай 1 хүн амьдарч байна. Өндөр настнуудын хамгийн ахмад нь болох 114 настай Дайнзангийн Долгор гуай Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд аж төрж байна.
Д.Лхагва