Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ийн дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийж, огцрох өргөдлөө өгөхөө мэдэгдлээ. Я.Содбаатар “Миний бие, манай баг стратегийн том алдаа гаргаагүй. Цар тахал нийтийн өвчлөл болоогүй. Удахгүй вакцин оруулж ирж, бүх нийтэд хийхээр төлөвлөж байлаа. Энэ хүнд цаг үед хамтран ажилласан бүх салбарынхандаа талархал илэрхийлье. Би албан тушаалаасаа огцрох хүсэлтээ өнөөдөр Ерөнхий сайдад хүргүүлнэ” гэсэн бол Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан олон жил ужиграсан Эрүүл мэндийн салбарын буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажилласнаа илэрхийлээд Эрүүл мэндийн сайдаас чөлөөлөгдөх шийдвэр гаргаснаа мэдэгдэв.