“Өргөө” буюу нэгдүгээр амаржих газарт төрөөд хэдхэн цаг болсон эхээс коронавирусын халдвар илэрч, улмаар ХӨСҮТ рүү авч явахдаа гадуур хувцасгүй, гэрийн улавчтай авч гарсан асуудал шүүмжлэл дагуулаад байна. Тэгвэл ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал энэ асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр холбогдох эмнэлэг, эмнэлгийн ажилтнууд тухайн иргэнд сэтгэлгүй хандсан, хариуцлага алдсныг хүлээн зөвшөөрч уучлалт гуйлаа. Мөн холбогдох хүмүүст хариуцлага тооцно гэв. ХӨСҮТ-ийн зүгээс ч алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, уучлалт хүслээ.
Д.Дорж