Венесуэлийн нийслэл Каракас хотын дарга Дарио Вивас коронавируст халдварын улмаас нас баржээ. Өнгөрөгч долдугаар сарын дундуур халдвар авсан хотын даргыг ийнхүү 20 гаруй хоногийн дараа нас барсныг Венесуэл улсын Ерөнхий прокурор олон нийтэд мэдэгдэж, эмгэнэл илэрхийлсэн байна. “1980 оны үед эх орон, ард түмнийхээ төлөө баатарлагаар тэмцэж явсан хувьсгалд үнэнч анд нөхөр Дарио Вивас нас барсан тухай гунигт мэдээг хүргэж байгаадаа гүнээ харамсаж байна” хэмээн тус улсын ерөнхий прокурор Вильям Сааб мэдэгдэлдээ онцолжээ.