БНХАУ-ын баруун хойд нутагт орших Шинжаан-Уйгарын өөртөө засах орны үндэстний цөөнхийн олонхийг бүрдүүлдэг уйгаруудыг хавчин гадуурхсан Хятадын албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авах тухай хуулийн төсөлд гарын үсэг зурсантай холбогдуулан Хятадын эрх баригчид АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.
“Энэхүү хуулийн төсөл нь олон улсын эрх зүйн үндсэн хэм хэмжигдэхүүнийг зөрчиж байгаа бөгөөд Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр хөндлөнгөөс оролцож буй хэрэг юм. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Засгийн газар болон ард түмэн сэтгэл хангалуун бус байгаагаа болон эрс эсэргүүцлээ илэрхийлж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Хятадын ашиг сонирхлыг хөндөж буй сөрөг үр дагавруудыг Цагаан ордон хариуцана гэдгийг баримт бичигт онцлон тэмдэглэжээ.
Өмнө нь Конгрессын хоёр танхим хоёул санал нэгтэйгээр баталсан хуулийн төсөлд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт гарын үсэг зуржээ. Шинжаан-Уйгарын өөртөө засах орны уйгарууд болон лалын шашинт бусад төлөөллийг хавчиж хяхсан Хятадын албан тушаалтнуудад хориг арга хэмжээ авахыг уг хуулийн төсөлд тусгасан байна гэж МОНЦАМЭ мэдээллээ.