УИХ дахь Ардчилсан намын зөвлөл /бүлэггүй/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намын зүгээс сонгуулийн үр дүнгээр байгуулагдах Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайдаар АН-ын дэд дарга Р.Амаржаргалыг томилохоо албан ёсоор мэдэгдэж, энэ долоо хоногт Засгийн газрын бүтцээ танилцуулна гэв. Ард түмэн сонголтоо хийгээгүй байхад яаран сандран Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ зарлаж байгаа нь нэг талаас эрүүл ухаанд батгамгүй, нөгөө талаас сонгогч олныг доромжилсон бүдүүлэг үйлдэл гэлтэй. Тэгээд ч ялсан намын дарга нь Ерөнхий сайд байх ёстой учир С.Эрдэнэ 2020 оны сонгуулийн санал хураалтаас өмнө намын даргын тамгаа Р.Амаржаргалд шилжүүлэхээр болж байх шиг байна.
С.Бат