АНУ-д арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн жагсаал газар авч байгаатай холбогдуулан Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр Америкт ажиллаж, амьдарч буй монголчууддаа хандаж цахим хуудсаараа дамжуулан сэрэмжлүүлэг гаргажээ. Элчин сайд “Шөнө харанхуйд жагсаал эмх замбараагүй болж, дэлгүүр банк тонох явдал гарч байгаа тул Монгол иргэд шөнөөр гадагш гарахгүй байхыг хүсье. Одоогоор ноцтой асуудалд өртсөн Mонгол иргэн алга. Гэхдээ болгоомжтой байх нь илүүдэхгүй биз ээ. Вирус Хятадаас тархсан гэх үзэл нөлөөлж байгаа. АНУ-д байгаа монголчууд гадуур болгоомжтой байхыг хүсье. Жагсаал, цуглаанд оролцох, ойрхон явах, орой үдшийн цагаар сэлгүүцэхээс түдгэлзэхийг зөвлөж байна. Цөөхөн бүлгээрээ явж танхайрах үйлдлүүд гарч байна” гэжээ.
С.Бат