2012-2016 онд засгийн эрх барьсан АН-ын буруутай үйл ажиллагааны үр дагаварт Монгол Улс 2019 оны 10 дугаар сард ФАТФ буюу Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын Саарал жагсаалтад орсон юм. Харин одоогийн Засгийн газар, Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, хууль хяналтын байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн уйгагүй үйл ажиллагааны үр дүнд Саарал жагсаалтаас гарах болзлыг хангасан талаар хэдхэн хоногийн өмнө ФАТФ-аас манайд мэдээлсэн билээ. Энэ бол Монгол Улсын нэр хүндийг өргөсөн нэн таатай мэдээ. Гэтэл авлигын хэргээр шүүхээс ял сонсч байсан экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын эзэмшлийн ТВ-9 телевизээр “Саарал жагсаалтаас Монгол Улс албан ёсоор гараагүй байхад эрх баригчид яаран сандран мэдэгдэж байгаа нь сонгуулийн оноо авах гэсэн арга” гэж төр засгийн хүчин чармайлтын үр дүнг тэр чигээр нь харлуулах, үгүйсгэх оролдлого хийлээ.
Хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлэх, гадаад гүйлгээ, төлбөр тооцоонд хүндрэл учруулах, банк санхүүгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй Саарал жагсаалт гэдэг хүсэшгүй хүрээнээс гарах нь МАН гэдэг улстөрийн хүчинд гэхээсээ илүү Монгол Улсад, монголчуудад ашигтай том үр дүн, амжилт. Гэтэл одоогийн эрх баригчдыг гутаахын тулд Монгол Улсаа Саарал жагсаалтад үлдээх сонирхол Н.Энхбаяр нарт байна уу?
С.Болд