10 сая долларын асуудалтай нэр холбогдож, улмаар АН-аас хасагдсан С.Баярцогт өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр: Би маш олон төсөл санаачилж, цаас барьж явсаар том тэтгэлгүүд авч сурсан хүн л дээ. Энэ аргачлалаараа Монголын нэртэй бизнесменээс зээл авч, Швейцарийн банкинд 5.2 сая ам.доллар байршуулж байсан. Гэхдээ одоо бол надад Швейцарьт ямар ч данс байхгүй. Саяхан царцаасан данс бол надтай хамт бизнес хийж байсан монгол хүний өмч. Хуулийнхны шалгалт дуусахаар мөнгийг нь эргүүлж өгнө. Ройтерс агентлагийн мэдээллийн хувьд маш субьектив шинжтэй гэлээ. Мөн АН-аас гаргасан шийдвэрт харамсч байгаагаа илэрхийлэв.