Өнөөдөр /2025.03.26/ Төв аймаг, Хэнтийн өмнөд, Сүхбаатар, Дундговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар цасан шуурга шуурна. Мөн Өмнөговийн нутаг, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг ОБЕГ анхаарууллаа.
Зохиогч: Admin
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу трамвай төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн нэгдүгээр шугамын ТЭЗҮ 60 хувьтай, хоёрдугаар шугамын ТЭЗҮ 80 хувьтай үргэлжилж байгаа талаар төслийн удирдагч Б.Ану-Үжингээс тодрууллаа. Тэрбээр “Дөрөвдүгээр сард багтаан төслийн ТЭЗҮ-ийг дуусгаж, олон улсын байгууллагуудын санал зөвлөмжийг тусгаж, үе шаттай батлуулна. Энэ зун барилга угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул зургаадугаар сараас өмнө олон улсын нээлттэй тендерийг зарлана” хэмээлээ. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотод нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Тодруулбал, трамвай төслийн нэгдүгээр шугам 10.2 км урт 14 буудалтай…
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит III хуралдаан дээр Сангийн сайд Б.Жавхлан “Татварыг шинэчлэхдээ бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш, шударга татварын орчныг бүрдүүлэх, шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжиж татварын зардлыг бууруулахыг чухалчилна. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгч, уул уурхайн бус салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж буй гарааны бизнес эрхлэгчдийг бизнесийн цар хүрээгээ тэлэхэд нь онцгой ач холбогдолтой НӨАТ-ийн шаталсан хэлбэрт шилжүүлнэ. Гааль, татварын алба захиргааны арга барилаа халж, татвар төлөгчдөд зөвлөн туслах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг болно. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж орон нутагт хүн ам, ажиллах…
Хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Уг ажлыг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийсэн нэгдүгээр шатны хяналт шалгалтаар 2045 зөрчил илрүүлэн, арилгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хяналт шалгалтын хүрээнд барилга байгууламж, үйлдвэр үйлчилгээтэй холбоотой 600 гаруй, тохижилт, ногоон байгууламжийн стандарт мөрдөөгүй 520 гаруй, зам, замын байгууламжийн стандартын шаардлага хангаагүй 500 гаруй, дэд бүтэц, инженерийн байгууламжийн аюулгүй байдал…
УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяатай уулзаж ярилцлаа. -Энэ ажлын хэсгийг байгуулах үндэслэл, шаардлага юу байсан бол? -Өнөөдөр Монгол Улсын хүн амын өсөлтийн бодлогыг ямар байгууллага хариуцан хэрэгжүүлж байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Урд хөрш БНХАУ 1.4 тэрбум, хойд хөрш ОХУ 127 сая хүн амтай. Энэ хоёр том хөршийнхөө дунд бид 3.5 саяулаа. Тиймээс манай…
Монголын улс төр, нийгмийн амьдралаас харахул, лав энэ жилийн турш Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-тай өнжих бололтой. Эх адаггүй, эмх замбараагүй мэт шинж тэмдгийн үйл явдлууд ширүүхэн л үргэлжилж байна. Гэвч энэ бүхний үзүүрийг хөөвөл нөгөө л Үндэсний баялгийн сан хийгээд түүнд багтах учиртай үндэсний баялаг руу бараадуулсаар байгаа юм. Гэхдээ үүний зэрэгцээ уламжлалт хаврын улс төр ч хөдөлгөөнд оржээ. Засгийн газрын “гурвал”-ын нэг АН-ынхан ойрд албан болоод албан бус хурал хуй ихтэй байна. Өнгөрсөн долоо хоногт АН-ын шийдвэр гаргах түвшний нэгж нь хуралдаж, ойрын үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээнийхээ талаар ярьж тохирчээ. Тэд “…Ямартай ч 2027 оны Ерөнхийлөгчийн…
Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага 2025.03.25-ны өдрийн 08:36 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4х5 хэмжээтэй 2 давхар мансаардтай байшин, 4х7 хэмжээтэй 1 давхар байшин бүрэн шатаж байсан. Гал түймрийн тархалтыг 08:48 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж НБГ мэдээлэв.
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 25-26-нд ихэнх нутгийг хамран хүчтэй салхи, цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
Эмч П.Батчулуунд холбогдох хэрэгт донор болж хохирсон талийгаач А-гийн ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ талийгаач А-гийн ээж: ” П.Батчулуун эмчийн хэрэгт холбоотойгоор байнга миний охин С.Алунгуаг цахим орчинд буруутан болгож элдвээр хэлж байна. Миний хүүхдийн хамаг эрхтнийг нь авчихаад эцэс сүүлд нь буруутан болгож байгаа учир сэтгэл өвдөж аргаггүйн эрхэнд мэдээлэл хийж байна. Миний охин А анх 2023 оны наймдугаар сарын 5-нд хороололд зам тээврийн осолд орсон. ГССҮТ-д ар гэрийнхэн нь өглөө очиход тархины үхжилттэй гээд хагалгаа хийсэн байсан. Наймдугаар сарын 7-ны өдөр ГССҮТ-ийн эмч нар “Та охиноо донор болгооч. Танай охин одоо тархины гэмтэлтэй ямар ч найдваргүй болсон.…
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 3 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 60 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 888 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 864 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 1 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын…