Зохиогч: Admin

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал өнөөдөр (2025.03.26) өргөн мэдүүллээ. Сайд Н.Учрал, Монгол Улсын нутаг дэвсгэрт цахим болон цахим бус хэлбэрээр хууль бусаар мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах замаар мөнгө угаах, бусдыг залилах, татвар төлөхөөс зайлсхийх эдийн засгийн гэмт хэрэг олон гарах болсныг дурдав. Сүүлийн 3 жилийн хугацаанд давхардсан тоогоор хууль бус мөрийтэй тоглоомын 350-450 орчим сайт үйл ажиллагаа идэвхтэй явуулж ирсэн бөгөөд цахим болон бооцоот мөрийтэй тоглоом…

Дэлгэрэнгүй

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, гадаад валютын улсын нөөцийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанкнаас БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтыг 550 сая ам.доллароор нэмэгдүүлэх, гадаадын банк, санхүүгийн байгууллагаас алтны орлогоос эргэн төлөх нөхцөлтэй 300 сая ам.доллар татах, Хадгаламжийн даатгалын корпораци, Төрийн банкнаас тэдгээрийн эзэмшиж буй Монгол Улсын Засгийн газрын гадаад үнэт цаасыг олон улсад арилжаалах замаар 283.4 сая ам.долларын нөөцийг буцаан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн нийт экспортын орлого сүүлийн долоо хоногт буюу 2025 оны гуравдугаар сарын 18-24-нд нийт 268 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос есөн хувиар өслөө. Энэ…

Дэлгэрэнгүй

Хар тэнгис дэх хөлөг онгоцуудад цохилт өгөхийг зогсоох талаар Орос, Украин хоёр тусдаа тохиролцсон гэж Цагаан ордон мэдэгджээ. Мягмар гарагт Саудын Арабт удтал үргэлжилсэн яриа хэлэлцээний дараа энэхүү мэдэгдлийг хийсэн байна. Мэдэгдэлд дурдсанаар, хоёр тал далайн тээврийн аюулгүй байдлыг хангах, хүч хэрэглэхгүй байх, Хар тэнгист цэргийн зориулалтаар арилжааны хөлөг онгоц ашиглахгүй байх нөхцөлийг бүрдүүлэхээр тохиролцжээ. Украины Батлан ​​хамгаалахын сайд Рустем Умеров энэхүү мэдээг X хуудсаараа баталгаажуулсан байна. Түүний хэлснээр, талууд навигацийн аюулгүй байдлыг баталгаажуулж, хүч хэрэглэхийг зогсоож, Хар тэнгист цэргийн зориулалтаар арилжааны хөлөг онгоцуудыг ашиглахгүй байхаар тохиролцжээ. Үүний зэрэгцээ, Оросын байлдааны хөлөг онгоцуудыг Хар тэнгисийн “зүүн эргээс гадагш” хөдөлгөх нь АНУ-ын зуучилсан гэрээг зөрчинө гэдгийг Украин анхааруулсан байна. Хэрэв Оросын байлдааны хөлөг онгоцууд Хар тэнгисийн эргээс хөдөлвөл Украин өөрийгөө хамгаалах бүрэн эрхтэй…

Дэлгэрэнгүй

Өнөөдөр /2025.03.26/ Төв аймаг, Хэнтийн өмнөд, Сүхбаатар, Дундговийн хойд хэсэг, Говь-Сүмбэрийн нутгаар цасан шуурга шуурна. Мөн Өмнөговийн нутаг, Баянхонгор, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэхийг ОБЕГ анхаарууллаа.

Дэлгэрэнгүй

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу трамвай төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн нэгдүгээр шугамын ТЭЗҮ 60 хувьтай, хоёрдугаар шугамын ТЭЗҮ 80 хувьтай үргэлжилж байгаа талаар төслийн удирдагч Б.Ану-Үжингээс тодрууллаа. Тэрбээр “Дөрөвдүгээр сард багтаан төслийн ТЭЗҮ-ийг дуусгаж, олон улсын байгууллагуудын санал зөвлөмжийг тусгаж, үе шаттай батлуулна. Энэ зун барилга угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул зургаадугаар сараас өмнө олон улсын нээлттэй тендерийг зарлана” хэмээлээ. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотод нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Тодруулбал, трамвай төслийн нэгдүгээр шугам 10.2 км урт 14 буудалтай…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл буюу “Economic Development Board”-ийн ээлжит III хуралдаан дээр Сангийн сайд Б.Жавхлан “Татварыг шинэчлэхдээ бизнес эрхлэхэд ээлтэй, ажлын байр бий болгоход чиглэсэн, тэгш, шударга татварын орчныг бүрдүүлэх, шударгаар бизнес эрхлэгч, сайн татвар төлөгчийг дэмжиж татварын зардлыг бууруулахыг чухалчилна. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгч, уул уурхайн бус салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж буй гарааны бизнес эрхлэгчдийг бизнесийн цар хүрээгээ тэлэхэд нь онцгой ач холбогдолтой НӨАТ-ийн шаталсан хэлбэрт шилжүүлнэ. Гааль, татварын алба захиргааны арга барилаа халж, татвар төлөгчдөд зөвлөн туслах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг болно. Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулж орон нутагт хүн ам, ажиллах…

Дэлгэрэнгүй

Хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Уг ажлыг гурван үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийсэн нэгдүгээр шатны хяналт шалгалтаар 2045 зөрчил илрүүлэн, арилгуулж байна. Энэ талаар УБЗАА-ны Хот тохижилтын хэлтсийн дарга Б.Даваабаяр “Хяналт шалгалтын хүрээнд барилга байгууламж, үйлдвэр үйлчилгээтэй холбоотой 600 гаруй, тохижилт, ногоон байгууламжийн стандарт мөрдөөгүй 520 гаруй, зам, замын байгууламжийн стандартын шаардлага хангаагүй 500 гаруй, дэд бүтэц, инженерийн байгууламжийн аюулгүй байдал…

Дэлгэрэнгүй

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяатай уулзаж ярилцлаа. -Энэ ажлын хэсгийг байгуулах үндэслэл, шаардлага юу байсан бол? -Өнөөдөр Монгол Улсын хүн амын өсөлтийн бодлогыг ямар байгууллага хариуцан хэрэгжүүлж байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Урд хөрш БНХАУ 1.4 тэрбум, хойд хөрш ОХУ 127 сая хүн амтай. Энэ хоёр том хөршийнхөө дунд бид 3.5 саяулаа. Тиймээс манай…

Дэлгэрэнгүй

Монголын улс төр, нийгмийн амьдралаас харахул, лав энэ жилийн турш Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-тай өнжих бололтой. Эх адаггүй, эмх замбараагүй мэт шинж тэмдгийн үйл явдлууд ширүүхэн л үргэлжилж байна. Гэвч энэ бүхний үзүүрийг хөөвөл нөгөө л Үндэсний баялгийн сан хийгээд түүнд багтах учиртай үндэсний баялаг руу бараадуулсаар байгаа юм. Гэхдээ үүний зэрэгцээ уламжлалт хаврын улс төр ч хөдөлгөөнд оржээ. Засгийн газрын “гурвал”-ын нэг АН-ынхан ойрд албан болоод албан бус хурал хуй ихтэй байна. Өнгөрсөн долоо хоногт АН-ын шийдвэр гаргах түвшний нэгж нь хуралдаж, ойрын үед хэрэгжүүлэх зарим арга хэмжээнийхээ талаар ярьж тохирчээ. Тэд “…Ямартай ч 2027 оны Ерөнхийлөгчийн…

Дэлгэрэнгүй

Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага 2025.03.25-ны өдрийн 08:36 цагт ирсэн. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4х5 хэмжээтэй 2 давхар мансаардтай байшин, 4х7 хэмжээтэй 1 давхар байшин бүрэн шатаж байсан. Гал түймрийн тархалтыг 08:48 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж НБГ мэдээлэв.

Дэлгэрэнгүй