Зохиогч: Admin

“Алтайн хүдэр” ХХК-ийн захирал “Баян” хэмээх Р.Базарааг хамаарал бүхий дөрвөн хүнийх нь хамт 4 дүгээр сарын 15-нд баривчилсан билээ. Түүнийг мөнгө угаасан, сонгууль угтаж улстөрийн намыг санхүүжүүлсэн гэх үндэслэлээр баривчилсан юм. Харин өчигдөр Р.Базараагийн өмгөөлөгчийн зүгээс шүүхээс гаргасан цагдан хорих арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Харин шүүх гомдлыг хэзээ авч хэлэлцэх нь тодорхойгүй байна.

Дэлгэрэнгүй

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” НӨААТҮГ-ыг байгуулж, хөгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Бээжин хот дахь Бүс нутгийн төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Монгол, БНХАУ, БНАСАУ-ыг хариуцсан суурин төлөөлөгч Стивен Каргбо тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-руу нүүлгэнэ. Тус үйлдвэрүүд парк хэлбэрээр хөгжих тул НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын арьс, шир боловсруулах үйлдвэрийн олон улсын LWG стандартыг мөрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар…

Дэлгэрэнгүй

“Өөдлөх айл үүднээсээ” гэдэг. “Зан сайтай айлд хүн бүхэн, замаг сайтай нууранд шувуу бүхэн цугладаг” гэдэг үг ч бий. Бас “Нэр хугарахаар яс хугар” гэдэг эцэг өвгөдийн алтан сургаалийг сануулах минь.  Өнөөдөр эдгээр зүйр үгийн үнэ цэнэ монголчуудад илүү хамаатай болоод байна. Бидний ааш араншин, зан төлөв, харилцаа хандлага, үзэл бодол даанч дээ гэмээр болжээ. Цөөхүүлээ байж хэдэн адгуус араатан хашчихсан мэт уралцана. Нэг л их ууртай, догшин хүмүүс. Хөгшин, залуу, хөдөө,  хотын гэлтгүй ёс суртахуун, зан төлөв, сэтгэлгээний доройтолд оржээ. Фейсбүүктээ баримжаагүй солиордог шигээ нийгмийн харилцаанд  эрүүл бусаар орж байгаагаас бүх зүйл утгаа алдаж эхэллээ. Жуулчдыг татна л гээд…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болж байна. Хуралдааны товд Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл, Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж буй 300 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлын явц, түүнтэй холбоотой цаашид авах арга хэмжээ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийн хэрэгжилтийн явц, Гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан зэрэг асуудал багтсан байна. Нийт 24 асуудал энэ удаагийн хуралдаанаар шийдэгдэнэ гэж МОНЦАМЭ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Өнөөдөр 14:05 цагт СБД-ийн 16-р хороонд хашаанд шар өвс шатаж байна дуудлага ирсэн. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 0.5га газарт шар өвс шатаж байсныг 14:19 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 14:27 цагт бүрэн унтраалаа. Нийслэлийн ногоон бүсэд хуурайшилт нэмэгдэж байгаа тул хашааны шар өвс шатаахгүй байхыг Нийслэлийн онцгой байдлын газраас иргэдэд анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

Арилжааны 7 банк “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг дэмжин хөрөнгө оруулалтын зээл өгөх боломжтойгоо илэрхийлэн санхүүжилтийн ерөнхий гэрээнд гарын үсэг зурав.  Гарын үсэг зурах ёслол өнөөдөр Монголбанкны төв байранд болсон бөгөөд ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцов. Зээлийн ерөнхий гэрээнд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал С.Цогтсайхан, Хаан банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Б.Эрдэнэдэлгэр, Төрийн банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч А.Одонбаатар, Хас банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч бөгөөд санхүү хариуцсан захирал Г.Эрдэнэбаяр, Ариг банкны гүйцэтгэх захирал О.Хүрэлбаатар, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нар гарын…

Дэлгэрэнгүй

Манай ууган их сургуулийн нэг, дээд боловсролын салбарт чансаагаараа тэргүүлэгчдийн эгнээнд эрэмблэгдсэн МУБИС цусны донорын эгнээг өргөжүүлэгч-хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч байгууллагын тоонд зүй ёсоор тооцогддог билээ. Өнөөдөр цусны донорын нийгмийн ач холбогдлыг сурталчлах, цуг цуглуулах хүмүүнлэгийн өдөрлөг МУБИС дээр боллоо. ЦССҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор, профессор Н.Эрдэнэбаяр өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Цусаа бэлэглэх нь бусдын амь насыг аврах хамгийн бодитой буянт үйлс бөгөөд энэхүү сүүн мөртэй гэгээн үйл хэргийг дэмжсээр ирсэн МУБИС-ийн багш, ажилтан, оюутнуудад хамт олныхоо өмнөөс болон хувиасаа баяр хүргэе” гэлээ. МУБИС-ийн Тамгын газрын дарга, доктор, дэд профессор Л.Мөнхтуяа сайн санааны үйлсийн төлөө ЦССҮТ-тэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байгаагаа…

Дэлгэрэнгүй

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia” дахин шинэчлэгдэж, хиймэл оюун ухаанд суурилсан 4.0 хувилбараа өнөөдөр танилцууллаа. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. “E-Mongolia 4.0” хувилбар нь иргэдэд зээлийн лавлагаа авах, виза мэдүүлэх, бичиг баримт захиалах зэрэг хэрэгцээт мэдээллийг багцаар санал болгож, дуу хоолойгоор дамжуулж мэдээллээ хайх, чатботоор хүссэн мэдээллээ авах боломжийг бүрдүүлж, иргэд хоорондоо харилцах үндэсний чатыг үүсгэжээ. Мөн эмнэлэгт цаг авах, шинжилгээ, дүрс оношилгооны хариу, эмнэлэг, эмийн танилцуулга, жорын түүх харах зэрэг эрүүл мэндийн олон үйлчилгээг цахимжуулж, замын хураамж, жолоочийн торгууль, оношилгоо, даатгалын мэдээлэл, цаг агаар, үер усны аюул, угаар мэдрэгчийн дохио зэрэг мэдээлэл, сонордуулгыг иргэдэд…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Морин хуур” үндэсний анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар “Соёлын салбарын хөгжлийн бодлого, хэрэгжилт”, “Морин хуур ба хөгжмийн зохиолчдын уялдаа холбоо”, “Морин хуур урлал, түүнийг тойрсон асуудлууд”, “Морин хуур-Өнөөгийн байдал” сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх анхдугаар чуулганыг нээж үг  хэлэхдээ, морин хуураа хөгжүүлэн дэлгэрүүлэх их үйлсийг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.  ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: “Эрхэм хүндэт морин хуурчид аа, Эрхэм хүндэт морин хуур урлаачид, уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид аа, Эрхэм хүндэт үндэсний соёлоо өвлөн уламжлагчид, түгээн дэлгэрүүлэгчид…

Дэлгэрэнгүй

2024 оны эхний 4 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 9363.3 сая ам.доллар болж  2023 оны мөн үеэс 619.1 сая ам.доллар буюу 8.0 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 1510.9 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа. Экспортод 4937.1 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурсан байна. Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 4407.2 сая ам.доллар буюу 89.3 хувь;  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 296.1 сая ам.доллар буюу 6.0 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 47.4 сая ам. доллар буюу 1.0  хувийг тус тус…

Дэлгэрэнгүй