Зохиогч: Admin

Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж буй “Бүтэн Ардчилал”, “4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0 апп”-ийн танилцуулга сургалт Сүхбаатар дүүрэгт болж байна. Энэ үеэр Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж: “МАН” системтэйгээр урьдчилан төлөвлөж, үе шаттайгаар маш өндөр зохион байгуулалт доор ардчиллыг устгаж байна гэдгийг онцлон манай улсад ардчиллыг авч үлдэж байгаа хоёр институци үлдсэн. Түүний нэг нь шүүх, нөгөө нь Ардчилсан нам. Ардчилсан нам бол эрх баригч “МАН”-ыг хянаж чаддаг цорын ганц институци, улс төрийн хүчин. Ардчилсан нам өнгөрсөнд болоод одоо үүсээд буй сорилтоо давж чадвал Монголын ардчилал аврагдах болно. Учир нь өнөөдөр Ардчилсан нам оршин байгаа хамгийн чухал хүчин зүйл бол 1990 оны хувьсгал…

Дэлгэрэнгүй

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд оруулж ирсэн ногоон автобуснууд нь капитал засварт орсон хуучин автобус байсан нь тодорхой болсон. Энэ асуудал УИХ, Засгийн газрын хэмжээнд очиж УИХ-ын дэргэд хянан шалгах түр хороо байгуулах хэмжээнд хүрсэн билээ. Гишүүдийн ирц хүрэхгүй байгаагаас болж нээлттэй сонсгол товлосон цагаасаа хойшилсоор ирсэн. Харин ирэх 7 хоногт нээлттэй сонсголын чимээ сонсогдож эхэллээ. Цавчаа ногооны хэргийг шалгах УИХ дахь түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ талаар мэдээлэл өгөхдөө  “Хянан шалгах түр хорооноос гурван тогтоол баталлаа. Эхнийх нь түр хорооноос зохион байгуулах сонсголыг энэ сарыг 21-22-нд буюу хоёр өдөр хийнэ. Энэ сонсголоор гурван бүлэг асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн давхардсан тоогоор 98 гэрч…

Дэлгэрэнгүй

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2018 онд Их тэнгэрийн аманд байрлуулсан уран зургуудад тооллого хийхэд 21 ширхэг уран зураг дутсан байдаг. Тодруулбал, 1989 онд Дүрслэх урлагийн музейгээс “Их тэнгэр” цогцолборт түр байршуулахаар шилжүүлсэн Монголын Уран зургийн галерейн эзэмшил бүхий 21 ширхэг бүтээл алдагдсан. Тухайн бүтээлүүдийг эрэн хайж, олж тогтоох хүсэлтийг 2019 онд цагдаагийн ерөнхий газарт гаргасан байдаг. 2019 оноос хойш уг алдагдсан гэх уран зургуудыг эрэн хайх ажлын хүрээнд эрүүгийн цагдаагийн албанаас 7 уран зургийг олж тогтоосон байна. Улмаар прокурорын байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу тухайн уран зургуудыг Монголын Уран зургийн галерейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө. Сануулахад, энэ хэрэгт Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн…

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 5 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 470 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 238 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 232 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 76 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 20 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 41 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Хяналт шалгалтаар хууль зөрчсөн болохыг нь тогтоож нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлж…

Дэлгэрэнгүй

Судлаачид, учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар монголчууд ирээдүйн хувь заяаныхаа өмнө зогсож байна. Монголын хувь төөрөг хааш эргэх нь сар гаруйхны дараа болох сонгуулиар шийдэгдэнэ. Одоо бол горилогчид үүрийг нь сандаачсан шоргоолж шиг бужигналдаж байна. Горилж буй тойрог бүр рүүгээ завсар чөлөөгүй гүйлдэж явна. Олон нийтэд таалагдах сэдвийг барьж аваад хэрэндээ л ухаалаг болчих гээд ярьж сууна. Тэрийгээ сошиалаар нялайтал нь бүүстэлцгээж байна. Тэдний нэр дэвших эсэх нь энэ долоо хоногоос тодорч, тавдугаар сарын 20 гэхэд эцэслэх юм билээ. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гишүүдийн тоо 126 болж нэмэгдсэн учраас энэ удаад иргэд нэр дэвшигчдэд нэг их ач холбогдол өгөхгүй…

Дэлгэрэнгүй

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булан багийн “Лагийн нуур” гэдэг газар тавдугаар сарын 12-нд гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, тус аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийнхан, “Бичигт” боомтын ажилтнууд ажиллаж, 13-ны 22:47 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн өргөн 24 км, урт 60 км талбай өртөж шатсан. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байгаа тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Дэлгэрэнгүй

1992 онд шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталж, УИХ-ын анхны сонгууль болсон үеийг эргэн нэг саная. Намууд дандаа шилдэг гэсэн боловсон хүчнийг бодлогоор шилж сонгон нэр дэвшүүлж байлаа. Ялангуяа МАН УИХ-д нэр дэвшүүлэх хүмүүсээ нэлээд нарийн шалгуураар тодруулсан байдаг. Харин ардчилсан хүчний хувьд цагаан морин жилийн хувьсгалд оройлон оролцсон, удирдаж манлайлсан хүмүүсээ нэр дэвшүүлсэн юм. Ард түмэн ч байнгын ажиллагаатай парламент гэдэг бол хамгийн боловсролтой, хамгийн мэдлэгтэй, хамгийн туршлагатай, хамгийн ёс зүйтэй хүмүүс л орж ажиллах ёстой байгууллага гэсэн ойлголттой байлаа. Уг нь үндсэн агуулга, зарчим нь тийм юм. Гэвч цааш цаашдаа байдал өөрөөр эргэсэн. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр боловсролтой нь…

Дэлгэрэнгүй

Засгийн газраас орон даяар хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Гурван толгодын шим” хоршоо хөрөнгө оруулалтын зээлээ авсан анхны хоршоо боллоо. Тус хоршоо нь нийт 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авах гэрээгээ Төрийн банктай өнөөдөр байгуулсан нь энэ юм. “Гурван толгодын шим” хоршоо нь сүүний үнээ, 10 га талбайн услалтын систем, хадлан тэжээл бэлтгэх трактор тоног төхөөрөмж зэргийг цогцоор нь худалдан авах төсөл бичсэн байна. Мөн ногоон тэжээл тариалах, үрийн будаа худалдан авах зэрэгт санхүүжилтээ зарцуулна гэж төлөвлөсөн талаар гишүүн малчид нь ярилаа. Хоршооны гишүүд өөрсдийн мал хөрөнгөө барьцаалж хөрөнгө оруулалтын зээлд хамрагджээ.…

Дэлгэрэнгүй

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг, бизнесийн асуудал хариуцсан зөвлөхөөр Отгондаваагийн Амартүвшин томилогдлоо. О.Амартүвшин нь  “UFC” группийн ерөнхийлөгч байхдаа 2019 онд Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчөөр сонгогдож байсан юм. Тэрбээр 2023 хүн хүртэл ажлаад үүрэгт ажлаад шарк Д.Энхтүвшинд ажлаа хүлээлгэн өгч байсан билээ. одоо харин улстөрд хөл тавьж шинэ карьерээ эхлүүллээ. Д.Лхагва

Дэлгэрэнгүй

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Сувилагч танаараа бахархъя-2024” арга хэмжээ UG Arena-д эхэллээ. Сувилахуйн салбарынхан “Шинэ сэргэлтийн бодлого – Эрүүл мэнд”, “Сувилахуйн тусламжийн бодлогын зарим асуудалд” сэдвээр илтгэл сонсож хэлэлцэнэ. Мөн “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын шинэчлэл, “Сувилахуйн хүний нөөцийн хөгжил”, “Сувилахуйн удирдлага, манлайллын шинэчлэл”, “Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж, үйлчилгээний шинэчлэл” сэдвээр салбар хуралдаанууд болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ард иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө хүчин зүтгэж байсан болон одоо ажиллаж байгаа сувилагч нарт баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Ерөнхийлөгчийн өнгөрсөн жил дэвшүүлсэн…

Дэлгэрэнгүй