Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг энэ оны гуравдугаар улиралд хийнэ Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Улс руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Монгол Улсын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Эрдэнэс Газ” төслийн нэгж, ОХУ-ын талаас “Газпром” НХН-ийн хөрөнгө оруулалттай “Газопровод Союз Восток” ХХК нар төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллаж байна. Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг 2022 оны нэгдүгээр сард батлуулж, инженерийн хайгуул судалгааны ажлуудыг мөн…
Зохиогч: Admin
2021-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ. Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас гурван хүн амь насаа алдсан байна. 2025 оны эхний гурван сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 28 хүн суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй тусламж үйлчилгээ авчээ. Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл, Мопед, суррон, скүүтерээс унах буюу онхолдож гэмтсэн 16, Мопед, суррон, скүүтертэй зорчигч автомашинтай мөргөлдсөн 11, Мопед, суррон, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Батсүмбэрэл, А.Ариунзаяа, Ж.Алдаржавхлан нар Цусны донорын тухай хуулийн төслийг (2025.03.31) өргөн мэдүүллээ. Монгол Улсын хүн амын суваргын хэтийн төлвөөр идэвхтэй донор (24-45 нас)-ын хүн амын тоонд эзлэх хувь буурахаар байгаа бөгөөд цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн тасралтгүй байдлыг хангах нь чухал асуудал болжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр Цусны алба бүхий 171 улсаас 110 улс нь Цус сэлбэлтийн аюулгүй байдал, чанарыг зохицуулах тусгай хуультай байна. Цусны донорын тухай хуулийн төсөл батлагдсанаар тус салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, цусны донорын сургалт, сурталчилгаа сайжирч, орон нутагт ахиц дэвшил гарна гэж…
Цаг уурын байгууллагаас ирэх тавдугаар сараас долоодугаар саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон гаргасан байна. Хаврын сүүл сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас дунджийн орчим байх төлөвтэй байгаа бөгөөд хүчтэй салхи шуурганы давтагдал их байх магадлал өндөр байна. Иймд хуурайшилт ихтэй нутгуудаар болзошгүй гал түймрийн эрсдэлээс сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тавдугаар сарын агаарын дундаж температур Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Өвөрхангайн зүүн хойд хэсэг болон Архангай, Хөвсгөлийн ихэнх хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр…
Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай холбоо харилцаатай байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагт хэлээд “хэзээ нэгэн цагт ямар нэгэн зүйлийг хийх болно” хэмээн мэдэгджээ. Д.Трамп 2018-2019 оны хооронд Ким Жөн Унтай гурван удаа биечлэн уулзаж байсан бөгөөд тэд шууд харилцаагаа үргэлжлүүлж магадгүй гэсэн таамаглал гараад байгаа юм. “Бид маш сайн харилцаатай, тийм ээ, бид холбоотой байгаа. Үүнийг маш чухал зүйл гэж би бодож байна” хэмээн Д.Трамп хэлээд өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Тэрбээр Кимтэй хэзээ холбоо барихаар төлөвлөж байгаа тухай асуултад ийнхүү хариулжээ. АНУ-ын Ерөнхийлөгч мөн Умард Солонгосыг “цөмийн зэвсэгтэй том улс”, удирдагчийг нь “ухаалаг залуу” гэж тодорхойлсон байна. Түүнчлэн тэрбээр 2019 оны зургаадугаар сард Кимийн урилгаар цэргийн зааглах шугамыг даван Умард Солонгост хөл тавьж байснаа дурсжээ. Нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноосоо хойш хэдхэн хоногийн дараа Д.Трамп…
Монгол Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоолоор Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү ажлын хэсгийг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ахалж байна. Түүнтэй уулзаж ярилцсан юм. -Ажлын хэсэг байгуулагдах шаардлага юу байв? -Засгийн газрын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг 23 сангийн нэг нь Боловсролын зээлийн сан юм. Хамгийн үнэ цэнэтэй, тэр хэрээрээ хамгийн их хөрөнгө оруулалттай сан юм. Гэхдээ энэ сан өнгөрсөн хугацаанд зээл олгох журмаасаа эхлээд эргэн төлөлт хүртэл олон асуудлыг дагуулсаар байна.…
Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгана гэдгийг хотын дарга Х.Нямбаатар өчигдөр мэдээлсэн. Нийслэлийн Улсын бүртгэлийн газар нь улсын бүртгэлийн үйл ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Харин нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар нь Засгийн газар болон нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг хэрэгжүүлэх, төрөөс гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын талаар баримталж байгаа бодлого, стратеги, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм. Эдгээр чиг үүргийг хэрэгжүүлж байгаа газар, хэлтэс дүүргүүдэд мөн байдаг. Чиг үүргийн…
Өмнөговь аймгийн ХҮНДЭТ ДОНОР-уудын төлөөлөл 38-86 насны донорууд Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Орон нутагтаа донорын үйл хэргийг түгээн дэлгэрүүлсэн ачтанууд маань цусны албаа хүндэтгэж, донорын үйлсийн илэрхийлэл болсон одон тэмдэг, гоёлынхоо дээлээр ижилсжээ. Донорууд аливаад сэтгэлээсээ ханддаг билээ. -“Манай аймгийн Даланзадгад, Ханбогд, Гурвантэс, Цогтцэций, Ханхонгор, Баяндалай сумын 18 ХҮНДЭТ ДОНОР аймгийн Засаг дарга Н.Энхбатын дэмжлэгтэйгээр Донорын хуулийн дагуу Баатарван амралт, сувиллын газарт амраад буцах замаараа ЦССҮТ-ийнхөө үйл ажиллагаатай танилцаж байна. Ая тухтай, цэвэр цэмцгэр, эелдэг найрсаг орчин хүлээн авсанд талархаж байгаагаа илэрхийлье. Би 20 жилийн өмнө ХҮНДЭТ ДОНОР болж байсан хүнийхээ хувьд ач буянтай доноруудаараа…
Өнгөрөгч амралтын өдөр Нийслэлийн Багануур дүүрэгт шалтгаан тодорхойгүй хордлогод 6 хүн өртөж, 2 хүн нас барсан талаар ЭМЯ-нээс мэдээлсэн. Тархвар судлалын асуумжаар метилийн спирт уусан байж болзошгүй гэдэг дүгнэлт гарсан юм. 2008 онд мөн л Багануур дүүрэгт Азийн чоно хэмээх архинд олон хүн хордож 15 нь нас барсан харамсалтай хэрэг гарч байсан нэн эмгэнэлтэй гашуун түүх бий. Өнөөдөр ч архины хордлогоор хорвоог орхих хүний тоо бүртгэгдсээр байгаа нь хүмүүс дээрх гашуун түүхээс сургамж авахгүй байгаагийн илрэл юм. Иргэдийн хувьд баяр ёслолыг өргөн хүрээтэй тэмдэглэдэг болсон. Үүнийг дагаад архидалт ч нэмэгдэж байгаад хаа, хаанаа дүгнэлт хийх цаг болжээ. Эр, эм, хөгшин,…
Хэрэв Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээ хийхийг зөвшөөрөхгүй бол тус улсыг бөмбөгдөнө гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “хэрэв Ираны эрх баригчид хэлэлцээ хийхгүй бол тэдний хэзээ ч харж байгаагүй бөмбөгдөлтийг эхлүүлнэ” гэсэн байна. Ираны тал Д.Трампад илгээсэн хариу захидалдаа цөмийн хөтөлбөрийн асуудлаар шууд хэлэлцээ хийхээс татгалзаж, зуучлагчаар дамжуулан яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан өмнө нь мэдэгджээ. Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг авах арга хэмжээний боломжит бүх хувилбарыг судалж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Майк Уолц хоёрдугаар сарын 23-ны өдөр мэдэгдэж байв. Харин Д.Трамп “Иран цөмийн…