УИХ-ын 2024 оны сонгуульд нийт сонгогчдын 1 хувиас дээш санал авсан есөн нам Улс төрийн намын тухай хуулиар төсвөөс санхүүжилт авах эрхтэй болжээ. Үүнд: -МАН 35 хувь -АН 30.1 хувь -ХҮН нам 10.4 хувь Үндэсний эвсэл 5.2 хувь -ИЗНН 5 хувь -Шинэ нэгдсэн эвсэл 4.8 хувь -Үнэн ба зөв нам 2.8 хувь -Иргэний хөдөлгөөний нам 1.4 хувь -Бүгд найрамдах нам 1.3 хувийн саналыг тус тус авсан. Гэхдээ 1 хувийн босго гэдэг чинь хэтэрхий бага шүү дээ. Ядаж 10 хувиас дээш санал авсан намд улсын төсвөөс санхүүжилт өгөх нь зүйд нийцнэ. Төсвийн мөнгө бол татвар төлөгчдийн мөнгө. Гэтэл баялаг бүтээдэггүй, сонгууль…
Зохиогч: Admin
2024 оны сонгуулиар МАН 68 суудал авч ялалт байгууллаа. Гэхдээ дангаараа Засгийн газраа байгуулахыг яарсангүй. 42 суудал авсан АН-д хамтарсан Засгийн газар байгуулах урилга хүргүүлсэн бололтой юм. ХҮН намд ч нэг сайдын суудал амалсан сурагтай. МАН-ын хувьд ирэх дөрвөн жилд дангаараа засаглалаас илүү хамтран ажиллахыг чухалчилж, нөгөө талаас улстөрийн тогтвортой байдлыг эрхэмд үзэж байгаа болохоор ийм шийдэлд хүрсэн биз ээ. Гадаад нөхцөл байдал ч хүнд байна. Гэтэл АН-ын нэр бүхий улстөрчид “Бид хүчтэй сөрөг хүчний үүргээ гүйцэтгэнэ. Хамтрах тухай ойлголт байхгүй” гэж үнэд оров. Анх удаагаа парламентын гишүүн болсон “нялх Сэнгүм” ч “Шинэ МАНАН үүсгэхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж томров. АН-ын…
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзаж, УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлах өдрийг зөвшилцлөө. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг хосолсон тогтолцоогоор сонгосон онцлогтой болсныг дурдав. Ингэснээр 2024-2028 оны парламент нь олон намын төлөөлөл, ард түмний төлөөлөл, хамгийн олон эмэгтэй гишүүдээс бүрдэж чадсаныг тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслүүд сонгуулийн үеэр өрнөсөн маргаан, талцлыг умартаж, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө нэгдмэл байж, ажлаа хийх цаг ирснийг…
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.06.24-30/ нийслэлийн 8 дүүрэг, 13 аймгийн 30 суманд аюулт үзэгдэл, ослын 93 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 44 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 8 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 46 нь гал түймэр, 25 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 19 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 3 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ мэдээллээ.
МАН хэдийгээр дангаараа Засгийн газраа байгуулах хэмжээний суудал авсан ч эвслийн Засгийн газар байгуулахаас татгалзахгүй бололтой. Лу.Гантөмөр ч шинэ Засгийн газарт АН орж, хамтран ажиллахыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл АН доторх хэсэг бүлэг нөхдүүд энэ шийдвэрийг сөрөөд эхэлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “АН сөрөг хүчний үүргээ биелүүлж, эрх баригчдад хяналт тавих ёстой. Засгийн газарт орох, эсэх асуудлыг ҮБХ-гоор хэлэлцүүлэх нь зүйтэй” хэмээн мэдэгдэв. Үүнээс болоод тус намд мөн л үл ойлголцол үүсэх нь. Д.Лхагва
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 191 дүгээр тогтоолыг танилцуулж байна.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “Streed food” буюу гудамжны хоолны стандарт, үйлчилгээний чанар, хяналтын талаар танилцуулав. Тэрбээр “Стандарт, хэмжил зүйн газар 2010 онд явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг, техникийн ерөнхий шаардлагыг баталсан бол 2023 онд НИТХ-аар нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам батлах тухай тогтоолын төслийг баталсан. Мөн НИТХ-ын 2022 оны 34 дүгээр тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ын хүрээнд есөн дүүргийн Засаг даргын захирамжаар худалдаа, үйлчилгээ эрхлэх 314 байршлыг баталсан байдаг. Дээрх дурдсан эрх зүйн баримт бичгийг үндэслэн иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах…
УИХ-ын сонгуульд 54 орчим хувийн саналаар ялалт байгуулсан МАН дотор УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын томилгооны асуудал ид яригдаж байна. Энэ хүрээнд хэд хэдэн хувилбар сонсогдож байгаа юм. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргын суудалд заларч, Д.Амарбаясгалан Ерөнхий сайд болно. Эсвэл Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаараа үлдэж, Д.Амарбаясгалан, Ж.Энхбаяр хоёрын нэг нь УИХ-ын дарга болох тохироо хийгдсэн аж. Удахгүй томилгоо тодорхой болно. Д.Дорж
АНУ-ын Төрийн депертамент Монгол Улсын Их хурлын сонгуулийн үр дүн гарсны дараа Монголын ард түмэнд баяр хүргэжээ. Уг мэдээлэлд “2024 оны 6 дугаар сарын 28-нд болсон УИХ-ын сонгуульд Монголын ард түмэн оролцож, ардчилсан сонгох эрхээ эдэлж ирсэн бахархам уламжлалаа амжилттай үргэлжлүүлж байгаад АНУ-ын зүгээс баяр хүргэж байна. АНУ Монгол Улсын шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд болон шинээр томилогдсон Засгийн газартай хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэжээ. Эх сурвалж: https://www.state.gov/on-mongolias-recent-parliamentary-elections/
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх наймдугаар сард нутгийн зүүн хагаст, есдүгээр сард нутгийн баруун хагаст бороо хур ихтэй байх төлөвтэй байгаа тул малчид, тариаланчид, ард иргэд гэнэтийн ус ихтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ажлаа төлөвлөхийг зөвлөж байна. Наймдугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн нутаг, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Булганы ихэнх, Говь–Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол нийлбэр хур тунадас Өмнөговь, Дундговь, Сэлэнгийн ихэнх нутаг, Төв аймгийн зүүн хэсэг болон Хэнтий, Дорнод,…