Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 4 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 767 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 455 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 312 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 28 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 4 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар албан бичиг…
Зохиогч: Admin
Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, дахин төлөвлөх ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны “Баганат өргөө” цогцолбор хороололд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн суудалтай сургууль барьж буй. Өнөөдрийн байдлаар сургуулийн барилга угсралтын ажил 70 хувьтай хэрэгжиж байна. Уг сургуулийн барилгыг 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан боловч Баянзүрх дүүрэгт хүн амын нягтаршил их, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс энэ онд багтаан ашиглалтад оруулна. НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР
УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн. Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас…
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Энэ хүрээнд 5 га талбайг чөлөөлнө. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнгөрсөн бямба гарагт тус байршилд ажиллалаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “1984 оноос хойш 41 жилийн хугацаанд Улаанбаатар хот нэг ширхэг ч эрчим хүчний эх үүсвэр нэмж бариагүй. Үүнээс шалтгаалан Улаанбаатар хотын барилгажих үйл явц маш удаашралтай байна. Иймээс нийслэлийн баруун бүсийн дулаан хангамжийг нэмэгдүүлэхээр ирэх тавдугаар сард багтаан ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангасан. Мөн байгаль…
Ихэнх нутгаар хуурайшилт өндөр, ойрын өдрүүдэд салхи, шуургатай байх тул иргэн бүр ой, хээрийн гал түймрийн аюулаас сэргийлье. Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог нурмыг бүрэн унтраах Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээр ил задгай гал түлэхгүй байх Машин техникийн утааны янданг оч баригчтай болгох Айл өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, Хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг ОБЕГ зөвлөж байна.
Өөрийгөө нас барсан хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийсэн иргэний хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж, шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, иргэн Т нь бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, орон сууц худалдан борлуулна хэмээн иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, нас барсны гэрчилгээ гаргуулан авсан байна гэж Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв мэдээллээ.
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.04.14-04.20/ нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн 54 суманд аюулт үзэгдэл, ослын 185 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 6 иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 153 нь объектын гал түймэр, 14 нь ой хээрийн гал түймэр, 5 нь газар хөдлөлт, нэг нь хүчтэй салхи, шуурга, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай өвчлөлийн дуудлага байна.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт…
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд хандан намаасаа гарахыг “Ардын хүч” намын /АХН/ дотоодын сунгаанд өрсөлдөж буй Ан Чоль Су өнөөдөр уриалжээ. Тэрбээр намыг шинэчилж, удахгүй болох сонгуульд ялалт байгуулахад ерөнхийлөгч асан намаасаа гарах нь нэн чухал хэмээн мэдэгдсэн байна. Ингэснээр Ан Чоль Су ирэх зургаадугаар сарын 3-нд болох сонгуулийн өмнө Ерөнхийлөгч асанд намаасаа гарахыг ил тодоор шаардсан, консерватив намын сунгаанд өрсөлдөж буй анхны хүн болжээ. Юн Сог Ёль өнгөрсөн 12 дугаар сард онц байдал зарласны улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. Ан Чоль Су “Facebook” хуудсандаа бичихдээ, Юн Сог Ёль намыг орхих нь улс төрийн хариуцлагыг хамтран хүлээдэг намыг өөрчлөн байгуулах эхлэлийн цэг болно гээд, түүний хувьд шийдвэрээ гаргах цаг нь болсон гэдгийг онцолсон байна. Ерөнхийлөгч асан намаасаа гарах нь ард түмэн болон намынхаа өмнө хариуцлага хүлээж буй хамгийн энгийн үйлдэл юм гэж тэрбээр хэлээд, Юн Сог…
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Гавьяат эдийн засагч цолоор: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан Цэвээний Гэлэгжамц, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор: ХХААХҮЯ-ны ахмад ажилтан Дамдиндоржийн Батмөнх, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор: “Улаанбаатар хивс” ХК-ийн ТУЗ-ийн дарга Цоодолын Зоригт, Гавьяат механикжуулагч цолоор: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Хүдэр Хурниад” ХХК-ийн зөвлөх механикжуулагч Юмжилийн Жигмэддорж, Гавьяат мал зүйч цолоор: “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Нанцагийн Батсуурь, Гавьяат агрономич цолоор: “Элит үр” ХХК-ийн агрономич Сүрэнжавын…