Зохиогч: Admin

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс “Өнөр бүл” хүүхдийн төвтэй хамтран ажиллах гэрээний дагуу эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд өнөөдөр тус төвд ажиллаж, улсын асрамжинд байгаа 160 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношлогоо хийлээ. Энэхүү үйл ажиллагаанд рентген шинжилгээ, хэвлийн ЭХО, чих хамар хоолой, сэргээн засах болон хүүхдийн гэмтэл согогийн эмч нарын үзлэг, шинжилгээ багтсан бөгөөд нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх шаардлагатай зарим хүүхдийг ГССҮТ-д компьютер томографи, соронзон резонанст томографи буюу MRI оношлогоонд хамруулах, хэвтүүлэн эмчлэх, мэс засал эмчилгээ хийхээр болсон байна. Жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг тус үйл ажиллагаа нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлэх зорилготой…

Дэлгэрэнгүй

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц өнөөдөр Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах шийдвэрийг баталжээ. Ингэснээр өнгөрсөн 12 дугаар сард онц байдал тогтоосон түүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Цэцийн даргын үүрэг гүйцэтгэгч Мүн Хён Бэ шийдвэрийг уншиж танилцуулж буйг телевизээр шууд дамжуулсан бөгөөд уг шийдвэр тэр даруйдаа хүчин төгөлдөр болжээ. Ингэснээр 60 хоногийн дотор Юн Сог Ёлийн халааг авах хүнийг сонгох ээлжит бус  сонгуулийг  явуулах ёстой боллоо. Сонгууль зургаадугаар сарын 3-нд болох төлөвтэй байна. 12 дугаар сарын 3-нд Үндсэн хууль зөрчин онц байдал зарлаж, Үндэсний Ассамблейд цэргүүдийг нэвтрүүлсэн гэх үндэслэлээр Юн Сог Ёлийг огцруулах тухай шийдвэрийг сөрөг хүчнийхэн олонх болж буй Үндэсний Ассамблей 12 дугаар сарын дундуур гаргасан юм. Харин Юн Сог Ёль өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр иржээ. Эрх баригч “Ардын хүч” нам шүүхийн шийдвэрийг “хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрч байна” гэж мэдэгдсэн бол сөрөг хүчин болох Ардчилсан нам…

Дэлгэрэнгүй

Сүүлийн 20 жилийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас 987 хүүхэд амь насаа алдаж, 422 хүүхэд түлэгдэж, бэртэж, өвчилсөн байна. Үүнээс 443 хүүхэд усны ослоор, 361 хүүхэд объектын гал түймэрт өртөж амь насаа алджээ. Тиймээс хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь үлдээхүй байх, өрх, гэрийнхээ аюулгүй байдлыг хангахыг ОБЕГ зөвлөж байна.

Дэлгэрэнгүй

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 03 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 46 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ. Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 63.04 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлж байна. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 108 дуудлага хүлээн авчээ гэж АТГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Мьянмарын нутгийн төв хэсэгт өнгөрсөн баасан гарагт болсон 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3000-аас даваад байна. Үүнтэй холбогдуулан эрх баригч цэргийн хунтын удирдлагууд лхагва гаргаас эхлэн дөрөвдүгээр сарын 22-ныг хүртэл ардчиллыг дэмжигч хүчнүүд болон үндэстний цөөнхийн эсрэг явуулж буй байлдааны ажиллагааг түр зогсоосон тухай төрийн мэдлийн телевиз мэдээлжээ. Олон хүний амь насыг авч одсон байгалийн гамшигт үзэгдлийн дараах тусламж, сэргээн босголтын ажлыг эрчимжүүлэхийг цэргийнхэн зорьж байна. Мьянмарын ардчиллыг дэмжигч Үндэсний эв нэгдлийн засгийн газар хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоож байгаагаа бямба гарагт мэдэгджээ. Цэргийнхний мэдээлснээр, газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3003-д хүрч, 4515 хүн гэмтэж бэртсэнээс гадна 351 хүн сураггүй хэвээр байна. Мьянмарын цэргийн удирдагч Мин Аун Хлайн…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг дарга болон дүүрэг, хороодын Засаг дарга нарын уулзалт нийслэлийн нутгийн захиргааны Хангарьд цогцолборт өнөөдөр боллоо. Улаанбаатар хот нь төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэгтэй. Нийт 204 хороотой. Өнөөдөр анх удаа болж буй Засаг дарга нарын уулзалтыг цаашид сар болгон зохион байгуулах юм. Уулзалтаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зургаан чиглэлээр үүрэг даалгавар өгч, дүүрэг, хороодын Засаг дарга нарын санал, хүсэлтийг сонсож, шийдлийг хэлэлцлээ. Нэгдүгээрт, Явган хүний зам талбайг чөлөөлж, хотын стандартад нийцүүлэх, тохижилт, ногоон байгууламжид анхаарах. Иргэдийн чөлөөтэй зорчих, амрах нөхцөлийг бүрдүүлж өгөхөд Засаг дарга нар тусгайлан анхаарч, хороондоо эзэн шиг хандахыг үүрэг болголоо. Хоёрдугаарт, Нийслэлээс…

Дэлгэрэнгүй

УИХ-ын даргын 76 дугаар захирамжаар байгуулагдсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн П.Батчимэгтэй уулзаж ярилцлаа. -Таны ахалж буй ажлын хэсгийн боловсруулсан хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт d.parliament.mn сайтад байршсан. Энэхүү хуулийн төслийг санаачлах болсон учир шалтгаан юу бэ? -Манай улсад шинэ төрлийн бичил цахилгаан тээврийн хэрэгсэл болох цахилгаан дугуй /суррон/, цахилгаан скүүтерийн хэрэглээ сүүлийн 5 жилд эрс нэмэгдэж, энэ хугацаанд нийт 584 осол гэмтэл бүртгэгджээ. Тухайлбал, сүүлийн 2 жилд энэ төрлийн тээврийн хэрэгслээс үүдэлтэй осол гэмтэл 4-5 дахин өссөн байна. Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн…

Дэлгэрэнгүй

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ “Монгол төрийн тэргүүнээр ажиллаж байсан Х.Баттулгад хандаж хэлье. Та 39 стратегийн ордод хамаардаг Төгрөг нуурын ордыг зарсан чинь үнэн.  Зарах зарахдаа Виржини арал, Сингапур, Хонгконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж, 250 сая ам.доллароор зарсан чинь бас үнэн. Дээрээс нь та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан чинь ч үнэн. Мөн баялгийг иргэдэд өгье, байгалийн баялагтаа эзэн болъё гэж ярьж яваа чинь бас үнэн. Тийм учраас би Баялгийн сангийн ажлын хэсгийн ахлагчийн хувиар та энэ олон компаниудтайгаа өөрөө учир, холбогдлоо олж, асуудлыг шийд гэдэг 7 хоногийн хугацаа өгч байна. Хэрэв энэ хугацаанд шийдэж чадахгүй…

Дэлгэрэнгүй

”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2024 оны ногдол ашгийн талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны үр дүнгийн жилийн эцсийн гүйцэтгэлд үндэслэн 2024 оны цэвэр ашгийн дүнг тооцож үзсэний үндсэн дээр нийт цэвэр ашгийн зохих хувийг хуульд заасны дагуу ногдол ашиг хэлбэрээр иргэдэд хуваарилж байна. Тус компанийн ТУЗ-ийн тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас 1,072 хувьцаатай нэг иргэнд 350 мянган төгрөгийн ногдол ашигийг гурав хувааж олгохоор шийдвэрлэсэн бөгөөд гуравдахь удаагийн олголтыг энэ сард хийнэ. Хувь хүний орлогын албан татварыг хассан дүнгээр 93,500 төгрөг, иргэн, аж ахуйн нэгжид нийт 308 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь…

Дэлгэрэнгүй

Засгийн газрын хуралдаанаар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа. “Боловсролыг дэмжих жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт үүрэг болголоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Эрдэм боловсролтой Монгол хүн” зорилго, “Тэгш, хүртээмжтэй, чанартай боловсрол”, “Мэдлэг, чадвартай мэргэжилтэн”, “Багшлах хүний нөөц”, “Цахимжсан боловсрол” зорилтын хэрэгжилтийг хангах, бүх шатны боловсролын тогтолцоо, агуулгын нэгдмэл бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах санаачилга гаргажээ. Боловсролыг дэмжих жил болгон зарласнаар багш бэлтгэх тогтолцоо, хичээлийн хөтөлбөрийн шинэчлэл, багшийн нийгмийн баталгаа, цалин хангамж, сургуулийн менежментийн…

Дэлгэрэнгүй