Зохиогч: Admin

Ерөнхий сайдыг огцруулах шаардлага гарсантай холбогдуулан ХҮН-ын дарга, Шадар сайд Т.Доржханд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “ХҮН нам бол хамтарсан Засгийн газрийн нэг бүрэлдэхүүн хэсэг. АН, МАН, ХҮН нам нийлээд тулгамдсан асуудлаа шийдье гээд хамтраад зүтгэж байна.  Өнгөрсөн 30 гаруй жилд нэг нь эрх баригч, нөгөөх нь сөрөг хүчин гэж явсаар том төслүүдээ ч хөдөлгөж чадаагүй бие биедээ гох дэгээ тавьсаар хамаг цагаа алдсан. Тэгвэл 2023 онд бид Үндсэн хуулийн өөрчлөлт хийж баруун Европын загварыг авсан. Тодруулбал, Германы загвар. Өчигдөр Монгол улс 75 жилийн түүхэнд хоёр дахь хил холболтоо хийж байна. 75 жил гэдэг бол маш харамсалтай. Ачааны тэрэгтэй хүмүүсийн лоббигоор…

Дэлгэрэнгүй

Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй дүгнэлт нь гарсан, оршин суугчдын амьдрах нөхцөл хүнд байгаа байршлуудад дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-иас дүүрэг, хороо харгалзахгүйгээр дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай тодорхой хуваарийн дагуу тогтмол уулзалт зохион байгуулж, санал солилцож байгаа юм. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах СТ-4 барилгыг буулган, дахин барих гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулж байна. Мөн өчигдөр буюу тавдугаар сарын 14-нд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах 44-р байрны иргэд, оршин суугчидтай уулзаж, дахин төлөвлөлтийн төслийг танилцууллаа. Уулзалтад тухайн орон сууцны 106 өрхийн төлөөлөл, 22 аж ахуйн нэгжийн өмчлөгчид оролцож, дахин төлөвлөлтийн…

Дэлгэрэнгүй

Цагдаагийн байгууллагад энэ оны 05 дугаар сарын 14-ний 01 цаг 40 минутад “Дорнод аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт нохойд хазуулсан хүүхэд ирсэн” гэх мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 1 настай, эрэгтэй “Н” нь 05-р сарын 13-ны 22 цагийн орчимд уяатай байсан нохойд ойртож, шилэн хүзүү хэсэгтээ хазуулж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна. Эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. /ЦЕГ/

Дэлгэрэнгүй

Ус сувгийн удирдах газраас графикт засварын ажилтай холбоотойгоор тавдугаар сарын 16-ны орой 21:00 цагаас тавдугаар сарын 17-ны үүрийн 04:00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 1, 2, 15, 17, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн орон сууц, аж ахуйн нэгжүүдийн хэрэглээний хүйтэн усыг хязгаарлах тул иргэд та бүхэн унд ахуйн усаа нөөцлөхийг мэдэгдэж байна. Ус хязгаарлах байршил: 120 мянгат 19 дүгээр хороолол Наадам центр Нархан хотхон Жаргалант хотхон Хурд хотхон Гэгээнтэн хотхон Төв цэнгэлдэх Оргил рашаан сувилал орчим УС СУВГИЙН УДИРДАХ ГАЗАР

Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах асуудал АН, ХҮН-ын удирдлагын түвшинд дэмжигдэхгүй л болов уу. Лу.Гантөмөр одоохондоо АН-ыг удирдаж байгаагийн хувьд энэ чиглэлээр шийдвэртэй алхам хийхгүй. “Эдийн засгийнхаа хөгжлийг эрчимжүүлэхийн тулд мега төслүүдийг хөдөлгөх ёстой. Үүний тулд АН хамтарсан засгаас гарч болохгүй” гэдэг байр сууриасаа амархан ухрах нь юу л бол? АН-д жин дарахуйц нөлөөтэй эрхэм буюу Х.Баттулгын хувьд ч Л.Оюун-Эрдэнийг огцруулахыг дэмжихгүй гэдгээ хэд хэдэн удаа тодорхой хэлээд авсан. Шадар сайд Т.Доржханд даргатай ХҮН-ын зүгээс ч Засгийн газрынхаа бодлогод нэгдмэл оролцоотой байх сонирхолоосоо ухрахгүй байх. Гэвч улстөр л болсон хойно нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг тааварлах аргагүй. Засгийн газрыг огцруулахад шалтаг…

Дэлгэрэнгүй

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалаас намын дүрмийн шинэчлэлийнх нь талаар тодрууллаа. -АН намынхаа дүрэмд шинэчлэл хийж байгаа гэсэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү? -Дүрмийн шинэчлэлийн тухайд бол Улс төрийн намын тухай хуулиараа намуудыг тус хуульд нийцүүлэн дүрмээ шинэчлэх, нам болгон өөрийн гэсэн хөтөлбөртэй болох чиглэл байгаа. Дээрээс нь АН шинэчлэгдэх зайлшгүй шаардлага байгаа. Тиймээс энэ удаад дүр мийн шинэчлэл гэдэг нь өөрөө намын бүрэн шинэчлэлийг бий болгоно гэж харж байгаа. Энэ дүрмийн шинэчлэлийн төсөл маань бэлэн болсон. Удахгүй 21 аймаг, есөн дүүргийн намын гишүүдийн төлөөллөөр хэлэлцүүлж, саналыг нь аваад эцэслэгдэн бэлэн болно. Үүний дараа намынхаа Үндэсний бодлогын…

Дэлгэрэнгүй

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид, Өвөр Монголын өөртөө засах орны Намын хорооны дарга Сүнь Шаочөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Ли Чунлин, “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Зөү Лэй болон хоёр орны гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл нээлтийн ёслолд оролцлоо. Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд-Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй боомтын хоёр дахь төмөр зам юм. Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох хоёр орны Засгийн газар…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний хүрээнд шинэ үеийн парламентын хэрэгцээ, шаардлагад нийцсэн, өндөр бүтээмжит ажлын албыг бэхжүүлэхийн тулд Улсын Их Хурлын Тамгын газар “Төслийн удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлж эхэлсэн. Энэхүү аргачлалыг Эрүүл мэндийн даатгалын сангийн тогтолцоог судалж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох Ажлын хэсэг төслийн удирдлагын аргачлалыг ашиглаж буй юм байна. Шинээр нэвтрүүлсэн аргачлалын үр дүнг хэрхэн үнэлж буйг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч У.Отгонбаяраас тодруулахад, -Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар холбогдох хууль, эрхүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулсан. Эдгээр ажлын хэсгүүдийн…

Дэлгэрэнгүй

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон цөмийн зэвсэг тээвэрлэгч нисэх онгоцуудыг Европын Холбооны /ЕХ/ орнуудад байрлуулах боломжийн талаар “хэлэлцэхэд бэлэн” байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай тэрбээр мягмар гаргийн орой TF1 телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ. “Бид ийм хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байна” гэж Э.Макрон хэлсэн байна. Түүнчлэн Э.Макрон Францын цөмийн зэвсэг бүхий нисэх онгоцуудыг ЕХ-ны орнуудад байрлуулах нөхцөлүүдийг дурджээ. “Франц улс бусдын аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээхгүй” хэмээн тэрбээр энэ тухайд онцолсон байна. Үүнээс гадна, цөмийн тогтоон барих стратегийн хүрээнд хамгаалагдсан нутаг дэвсгэрийг тэлэхийн тулд Францын аюулгүй байдлыг хангахад шаардлагатай зэвсгийг бусад оронд байрлуулахгүй байх ёстой гэж нэмж дурджээ. Эцэст нь тэрбээр “Францын цөмийн зэвсгийг бусад…

Дэлгэрэнгүй

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт болж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд оролцож үг хэллээ. Тэрбээр, “Эрхэм монголчууд аа, Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээ, Эрхэм хүндэт БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгч, Өвөр Монголын өөртөө засах орны Намын хорооны дарга Сүнь Шаочөн,  БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хорооны дэд дарга Ли Чунлин,  БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань,  Чайна Энержи группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Зөү Лэй болон энэхүү түүхэн мөчийн гэрч болж хоёр улсын хилийн заагт хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид, хөрөнгө оруулагчид, инженер техникийн ажилтнууд…

Дэлгэрэнгүй