Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нийт 1885 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1405, гэмт хэргийн шинжтэй 87 дуудлага, мэдээлэл байна. Мөн гэмт хэргийн шинжтэй 60 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 4 хэргийг нөхөн илрүүлжээ. Хамгийн харамсалтай нь ганцхан шөнийн дотор согтуурсан 101 хүнийг эрүүлжүүлжээ.
Зохиогч: Admin
Цаг уурын байгууллагаас гаргасан хээрийн цасны нэгдүгээр сарын сүүлчийн арав хоногийн хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, говь, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулаг, Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Ерөө, Хүдэрт 22-34 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 60 см хүртэл зузаан цастай байна. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын өнөөгийн байдлыг үнэлэхэд 10 аймгийн 30 сум цагаан зудын, 16 аймгийн 55 сум цагаанаар зудархуу байна. Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Увс аймагт ажиллаж эхэллээ. Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумын иргэдтэй (2025.02.08-2025.02.10) уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Увс аймгийн иргэд Улаанбаатар хотоос алслагдмал сумдад ажиллаж, дуу хоолойг нь сонсож буйд талархаж байгаагаа илэрхийлээд, УИХ-ын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан 126 гишүүнтэй шинэ парламент богино хугацаанд олон чухал хууль хэлэлцэн баталсныг онцолсон. Энэ жилийн улсын төсөвт Увс аймагт 15 хөрөнгө оруулалтын төсөлд 28 тэрбум төгрөг төсөвлөжээ. Өлгий сумын иргэд хорт хавдрын өвчлөл их байгаа учир шалтгааныг тодруулах судалгаа явуулж өгөхийг хүссэн. Баруун аймгуудын иргэд гүний худаг нь шүүлтүүргүй талаар олонтаа уламжилсныг УИХ-ын дарга тодотгоод, энэ…
Засгийн газрын хуралдаанаар “Хиймэл оюун ухаан, их өгөгдөлд суурилсан мэдээллийн сан, автоматжуулалтын системийг ашиглан автозамын түгжрэлийг ухаалгаар удирдах зохицуулалтыг Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах багц хуулийн төсөл”-ийн талаар Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнбүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулж боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, Монгол Улсын Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болгохыг Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Заxирагч Х.Нямбаатарт даалгав.
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдэрлэлээ. “Монголын төмөр зам” ТӨХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК-иудын 2024 оны цэвэр ашиг, 2025 оны хөрөнгө оруулалтаар, дотоодын нөөц бололцоонд тулгуурлан Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замыг санхүүжүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагад зөвшөөрлөө. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулах, ашиглалтыг “Монголын төмөр зам” компани хариуцна. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч Хөшигийн хөндий хүртэл 87.2км, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6км, нийт 102.8…
Монгол Улсын Их хурлын гишүүн, академич Д.Рэгдэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Анхны 126 гишүүнтэй парламентад та шинжлэх ухааны салбарыг болон ахмадуудыг төлөөлөн орж ирсэн. Энэхүү 126 гишүүнтэй парламент эх ний намрын чуулганаа хаалаа. Ер нь өмнөх 76-гаас ялгарах зүйл нь юу байна гэж дүгнэж байгаа вэ? -Миний зүгээс харвал энэ парламентын албан ёсны анхны чуулган нэлээд амжилттай яваад өндөрлөлөө. Дан ганц намрын чуулган биш, өмнө ээлжит бус чуулган гэж сар гаруй хуралдчихсан учраас шинэ гишүүд хийх ажилдаа нэлээд зүгширсэн болов уу гэж бодож байна. Харин гаргасан шийдвэрүүдээс ямар давуу тал, ололт бий болов оо гэж. Юуны түрүүнд 20-30 жил гацсан…
Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (ЭЗХАХБ), Нээлттэй засгийн түншлэл олон улсын байгууллага хамтран “Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт-2025” арга хэмжээг Бүгд Найрамдах Филиппин Улсын нийслэл Манила хотод энэ сарын 04-08-ны өдрүүдэд зохион байгуулав. Чуулга уулзалтаар ардчиллыг бэхжүүлэх, төр засгийн ил тод нээлттэй, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар хэлэлцэв. Түүнчлэн нээлттэй, ил тод засгийн түншлэл, санаачлагыг хэрэгжүүлэхэд бүс нутагт тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн юм. Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлгийн илтггэгчээр оролцож, парламентын ил тод байдал, шийдвэр гаргах түвшин дэх иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн онцлох санаачилгуудаас танилцуулсан юм. Тэрбээр, илтгэлийнхээ…
Румыний Ерөнхийлөгч Клаус Йоханнис парламентын эхлүүлсэн импичментийн үйл явцаас зайлсхийхийн тулд албан тушаалаасаа лхагва гарагт огцорно гэдгээ мэдэгджээ. 2014 оноос хойш ерөнхийлөгчөөр ажиллаж буй К.Йоханнис өнгөрсөн оны сүүлээр болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа албан тушаалаа орхих ёстой байв. Гэсэн хэдий ч Оросын хөндлөнгийн оролцоотой холбоотой болгоомжлол гарсны дараа Үндсэн хуулийн цэц санал хураалтыг дахин явуулах нь зүйтэй гэж үзэж, түүний бүрэн эрхийн хугацааг түр сунгажээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон сонгуулийн эхний шатны санал хураалтад хэт барууны үзэл баримтлагч, бие даан нэр дэвшигч Кэлин Жоржеску ялснаас хойш Румын улсад улс төрийн эмх замбараагүй байдал үүссэн юм. Хоёр дахь шатны санал хураалтын өмнөхөн Румыний Үндсэн хуулийн цэц нийгмийн сүлжээн дэх Оросын ажиллагаа эхний шатны санал хураалтын явцад нөлөөлсөн тул бүх үйл явцыг хүчингүй…
Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 21 аймгийн 98 сум, дүүрэгт 357 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 483 хүний амь нас, 44.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдлийн 85 хувь буюу 305 нь обьектын гал түймэр, 12 хувь буюу 43 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, бусад 3 хувь нь геологийн болон биологийн гаралтай аюулт үзэгдэл эзэлж байна гэж ОБЕГ мэдээллээ.
Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2025 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор нийт 10 аж ахуйн нэгжийн 8713 тонн нөөцийн махыг энэ сарын 7-ны өдрөөс үе шаттай борлуулж эхэллээ. Нөөцийн махыг нийслэлийн есөн дүүргийн 446 хүнсний дэлгүүрээр үе шаттай борлуулна. Тодруулбал, энэ сарын 7-нд 117 дэлгүүрт нөөцийн мах худалдаалж эхэлсэн бол хоёрдугаар сарын 10-наас 179 дэлгүүрт, хоёрдугаар сарын 15-наас 100 хувь буюу 446 хүнсний дэлгүүрээр худалдан борлуулах юм. Нөөцийн мах борлуулах үнийг “Хүчит шонхор” захын ястай махны жижиглэнгийн үнэтэй харьцуулахад үхрийн мах 30 хувь, хонины…