Зохиогч: Admin

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 1, гал түймрийн 36 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 175 иргэний аюулгүй байдлыг ханган, 3 тэрбум 470 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.  Гал түймрийн дуудлага БГД-7, БЗД-8, СБД-2, СХД-12, НД-2, ХУД-4, ЧД-1 бүртгэгдсэн байна. Гал түймрийн дуудлагыг шалтгаан нөхцлөөр авч үзвэл зонхилох хувийг яндангийн цонолт 14, ил гал 10, цахилгаан ашиглалт, угсралтын буруугаас үүдэлтэй 11, бусад 1 дуудлага ирсэн. Пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна гэж НОБГ мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2025 онд зургаан удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны 01 дүгээр тушаалаар цэвэрлэгээний хуваарийн дагуу сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээний ажлыг хоёрдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд нэгдсэн байдлаар 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. Энэ удаагийн их цэвэрлэгээгээр, Байгууллага, аж ахуйн нэгжүүд орчныхоо 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламж, үүд довжоог цэвэрлэж, өнгө үзэмжийг сэргээх, Гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээ, Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын ачилт,…

Дэлгэрэнгүй

Хоёрдугаар сарын 23-ны ням гарагт болсон Германы Бундестагийн ээлжит бус сонгуульд Христийн ардчилсан холбоо /Христийн нийгмийн холбоо (CDU/CSU) эвсэл 28.6 хувийн санал авч ялжээ. Энэ тухай тус улсын сонгуулийн хорооны цахим хуудаст мэдээлсэн байна. Германы өөр сонголт нам (AfD) түүхэндээ анх удаа 2021 оны сонгуультай харьцуулахад саналын тоогоо хоёр дахин нэмэгдүүлж, 20.8 хувийн санал авч, хоёрдугаарт жагслаа. Гуравдугаарт Канцлер Олаф Шольцын Социал демократ нам оржээ. Тус намыг сонгогчдын 16.4 хувь дэмжсэн нь 2021 оны сонгуулийн дүнтэй харьцуулахад гуравны нэгээр цөөн байна. Энэ бол Социал демократ намын түүхэн дэх хамгийн тааруу үзүүлэлт юм. Тус намын дараа “Ногоон” болон Зүүний нам оржээ.…

Дэлгэрэнгүй

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2025.02.24/ Улаанбаатар хотоос мордлоо. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур нар үдэв. Монгол Улсын Их Хурлын даргын БНХАУ-д хийх албан ёсны айлчлал нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, талуудын харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, авто зам болон явган хүний замыг хааж байрлуулсан хашаа, хайс, зөвшөөрөлгүй хаалт, тусгаарлах шон, гинж, автомашины гарааш, зөөврийн байгууламжийн зөрчлийг арилгуулж байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 19а байрны урд нийтийн эзэмшлийн 65 м.кв газрыг тоосгон хашааны сууриар хашсан байсныг буулгаж газрыг чөлөөллөө. Мөн тус дүүргийн 16 дугаар хороо, Халаастайд орц, гарц хааж байршуулсан микро автобусыг ачуулж орц, гарцыг чөлөөлөөд байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам Улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол 2025 оны 02 сарын 20-ны өдөр лабораториор батлагдлаа. Иймд 2025 оны 02 сарын 18-ны өдрийн Вьетнам Улсын Фукуок-Улаанбаатар чиглэлийн VJ3200 дугаартай нислэгээр Монгол Улсад ирсэн зорчигч нарт халуурах, тууралт гарах, ханиалгах, нус гоожих, нүд үрэвсэх шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 утас болон хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт хандана уу! УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ: Улаанбурхан өвчин нь вирусээр үүсгэгддэг, амьсгалын замаар халдварладаг бөгөөд уг өвчнөөр өвдөж байгаагүй, вакцинд хамрагдаагүй хүн бүр өвдөх боломжтой бөгөөд хүүхдүүд хүндрэх, эндэх эрсдэлтэй. Иймд үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (9…

Дэлгэрэнгүй

Нийслэлийг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдаж буй шинэ орон сууцны төслийн явцтай нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан баг танилцлаа. Энэ хүрээнд СБД-ийн 9 дүгээр хороонд байрлах Ногоон нуур 1008 айлын орон сууц болон СХД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц”-ын байршил дээр ажиллав. Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монгол Улсын Засгийн газрын орон сууцжуулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй залуу гэр бүлийг дэмжих, ипотекийн зээлд хамруулах төслийн хүрээнд Ногоон нуур 1008 айлын орон сууцыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих…

Дэлгэрэнгүй

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгчийн Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элч Кит Келлогтой пүрэв гарагт уулзжээ. Уулзалтын дараа тэд хамтарсан хэвлэлийн хурал хийсэнгүй. Украины Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлснээр,  Америкийн талын хүсэлтийн дагуу хэвлэлийн хурлыг цуцалсан байна. К.Келлог гурван өдрийн айлчлал хийхээр хоёрдугаар сарын 19-ний өглөө Киевт хүрэлцэн ирсэн юм. Мөн өдөр  түүнийг Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский, тусгай албадын удирдлагууд, мөн Украины Ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Андрей Ермак нар хүлээн авч уулзжээ. Мөн Украины Гадаад хэргийн сайд Андрей Сибига К.Келлогтой пүрэв гарагт уулзлаа. А.Сибигагийн хэлснээр, уулзалтын үеэр талууд шударга, бат бөх, цогц энхтайвныг тогтоох арга замыг хэлэлцжээ.…

Дэлгэрэнгүй

Монголын төр баялаг бүтээж байгаа бизнес эрхлэгчдээ дэмжих ёстойг Ерөнхийлөгч санууллаа. Тэдэнд хүндрэл, хүнд суртал учруулах явдал байж болохгүйг ч анхааруулав. Төрийн тэргүүн 30 жилийн турш улсын ачааг үүрэлцэж ирсэн гэдэг утгаар нь баялаг бүтээгчдэд талархал дэвшүүллээ. Монгол хэмээх улсын бүх ачааг төр дангаараа үүрээд явах боломж аль ч талаасаа байхгүй учраас хувийн хэвшлээ дэмжихээс өөр аргагүй. Иймийн тулд бизнес эрхлэхэд тулгамддаг дарамт шахалт, хүнд суртал байх ёсгүй. Дээр нь татварын уян хатан, таатай орчин үгүйлэгдэж байгаа нь үнэн. Энэ бүхнийг л Төрийн тэргүүн онцолж харсан байна. Өнөөдөр хувиараа бизнес эрхлэхийг хүссэн хүнд тусгай зөвшөөрлөөс эхлээд олон том даваа хүлээж…

Дэлгэрэнгүй

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг Баянголын ам, Ханын материал, Баянхошуу дэд төв, Ногоон нуурт хэрэгжиж байгаа орон сууцжуулах төслийн явцтай танилцав. СХД-ийн 34 дүгээр хороо, Баянголын амны 2007 айлын орон сууц барина. Уг төслийн гүйцэтгэгчээр “Ил Сүнг” ХК-ийн шалгарч, ирэх 3 дугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Энэ талаар нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү: “10 га газарт баригдах энэхүү Баянголын амын орлогод нийцсэн орон сууцны төслийн ажил энэ гуравдугаар сард эхэлнэ. Уг орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар зураг төсөл болон дэд бүтцийн ажил бүрэн шийдэгдсэн. Уг төслийг БНСУ-ын Экзим банкны нэн…

Дэлгэрэнгүй