Зэрэгцээ ертөнц байдаг гэдгийг нотлох үзэгдлийг АНУ, Швейцарын эрдэмтэд олж илрүүлсэн тухай “News Frol” цахим хуудсанд мэдээлжээ. Тодруулбал, бөөмсийн хурдасгуур дотор явагдаж буй квантын хэвийн бус хэлбэлзлийг илрүүлсэн бөгөөд үүнийг физикийн хуулиар тайлбарлах боломжгүй юм. Энэхүү нээлт нь манай гаргийн бодит байдалтай хагас атомын түвшинд харилцан үйлчлэлд ордог үл үзэгдэх “сүүдрийн” орчлон ертөнц байгааг нотолж магадгүй гэж судлаачид үзэж байна. Эрдэмтэд эл нээлтийг таталцлын долгионыг нээсэнтэй зүйрлэн “физикийн хувьсгал” гэж хэдийнээ нэрлээд байна. Хэрэв таамаглал батлагдвал бодит байдлын мөн чанарын талаарх хүн төрөлхтний ойлголт өөрчлөгдөж, шинэ технологийг бий болгох, тэр ч байтугай орон зайн хооронд аялах замыг нээж магадгүй гэж эрдэмтэд дүгнэжээ…
Зохиогч: Admin
Сар шинийн баяр дөхсөнтэй холбогдуулан нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ярьж байна хэмээн 98980205 дугаарын утаснаас иргэн, аж ахуйн нэгжүүд рүү залгаж, залилан мөнгө авах асуудал гарчээ. Тодруулбал, “Танай байгууллагатай холбоотой гомдол, мэдээлэл ирсэн бид хэвлэл мэдээллийн байгууллагатай очиж шалгалт хийнэ. Хэрвээ мөнгө шилжүүлбэл шалгалт хийхгүй байж болно” гэх зэргээр иргэн, аж ахуйн нэгжүүдийг залилж, мөнгө авсан тохиолдол гарсан байна. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулж байна. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас сар шинийн баяр, эх үрсийн баяр, наадам, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, шинэ жилийн баярыг тохиолдуулан төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгуулдаг. Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхдээ урьдчилан мэдэгддэггүй…
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Бээжин хотын Шяоми цахилгаан автомашины үйлдвэр, Хятадын Хүний нөөцийн шинжлэх ухаан судлалын хүрээлэн болон Жинхуйнун хөдөө аж ахуйн мэргэжлийн хоршооны үйл ажиллагаатай танилцлаа. БНХАУ-ын нийслэл Бээжин хот нь дэлхийн хэмжээний технологийн төв болохоор зорьж, энэ хүрээнд спартап, инновацын төвүүдийг олноор хөгжүүлж байна. Үүний нэг боло Шяоми цахилгаан автомашины үйлдвэрт Улсын Их Хурлын дарга зочиллоо. 2021 оны гуравдугаар сараас тус компани ухаалаг, цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Цагт 40 автомашин үйлдвэрлэж буй тус компани хиймэл оюун ухаан, роботуудыг үйлдвэрлэлдээ ашигладаг бөгөөд байгаль орчинд ээлтэй…
АН хамтарсан Засгийн газрыг орж, улмаар АН-ын дарга Л.Гантөмөр засгийг огцруулахыг тууштай эсэргүүцэж байгаа нь Э.Бат-Үүлийн дургүйг маш их хүргэж байгаа. Тэрбээр өдөр өнжихгүй намынхаа даргад хатуухан үг дайж сууна. Өнөөдөр л гэхэд “Гантөмөр АН-ын үнэт зүйл, үзэл баримтлалын “дайсан” болсноо, хувийн хэвшлийн өмч хөрөнгө хураах “ногоон малгайтны хувьсгалын удирдагч”-аар Батзанданг томилж, гишүүн Лодойсамбууг эгүүлэн татах ажиллагааг зохион байгуулж нтр илэрхийлэхээс илүү яаж тод илэрхийлэх билээ!” хэмээн ээлжит сумаа тавилаа.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францын төрийн тэргүүн Эммануэл Макроныг Цагаан ордонд даваа гарагт хүлээн авч уулзжээ. Атлантын далай дамнасан харилцааны ирээдүйн талаар тодорхойгүй байдал үүсээд буй үед энэ уулзалт боллоо. Европын орнууд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхэд бэлэн байгаагийн зэрэгцээ Украинд энх тайвныг тогтоох үйл явц дахь АНУ-ын оролцоонд итгэн найдаж байгааг Э.Макрон уулзалтын үеэр илэрхийлсэн байна. “Европчууд бид аюулгүй байдлын баталгаанд оролцогч талууд байх үүрэг хүлээсэн. Европын аюулгүй байдлын төлөө танай улсын олон жилийн турш үүрч ирсэн ачаанаас үүрэлцэхийн тулд илүү ихийг хийх хэрэгтэй гэдгийг бид сайтар ойлгож байна” гэж Э.Макрон Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Зууван танхимд болсон уг уулзалт Оросын цэргүүд Украин руу довтолсноос хойш…
Монгол Улсын Шадар сайд Тогмидын Доржхандыг Бахрайны Хаант Улсын Шадар сайд Шейх Халид бин Абдулла Аль Халифа хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд Монгол Улсад эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах боломжууд, соёлын салбарын хамтын ажиллагаа, Бахрайны хаант улсын амины орон сууц хөгжүүлсэн менежмент, гадаадын хөрөнгө оруулалт татах сайн туршлагыг нэвтрүүлэх талаар хэлэлцэв. ШАДАР САЙД Т.ДОРЖХАНД: “Монгол Улс өргөн уудам газар нутагтай төдийгүй эрдэс баялгийн арвин нөөцтэй, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай хамгийн ойр улс бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтад бид нээлттэй ханддаг. Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг булангийн орнууд Монгол Улсад хөрөнгө оруулах, ялангуяа, эрчим…
Улсын Их Хурлын намрын чуулганаар батлагдсан хуулиуд болон онцлох ажлын талаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаас тодрууллаа. -Улсын Их Хурлын намрын чуулганыг та хэрхэн дүгнэж байна вэ? -Намрын чуулган ажил хэрэгч болж өндөрлөлөө. Өнгөрсөн хугацаанд бие даасан 8 хуулийг баталж, 29 хуульд өөрчлөлт оруулж, олон улсын гэрээ, конвенц, хэлэлцээр соёрхон баталлаа. Нийт 52 хууль, 57 тогтоолыг хэлэлцэн баталсан байна. Төсвийн төслийг гурван удаа хэлэлцэж, анх удаа алдагдалгүй төсөв баталж чадлаа. Иргэдэд 126 гишүүнтэй, олон намын төлөөлөл хэрхэн яаж ажиллах нь сонин байсан болов уу. Магадгүй шүүмжлэлтэй нүдээр харсан байх. Төсөв батлахаас гадна гацаанд орж, хөдөлгөж чадахгүй байсан олон том мега төслүүдийг урагшлуулах…
Сар шинийн баяр хаяанд ирлээ. Хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгддэг. Гэхдээ дүрэмгүй, дураараа жолооч нар орон нутгийн замд ямар гай тарьдгийг мартаж болохгүй! Хориглосон газарт гүйцэд түрүүлдэг, эгнээ байраа буруу эзэлдэг, урсгал сөрдөг, хурд хэтрүүлдэг, нэг нэгэнтэйгээ уралддаг, архи уусан үедээ холын замд гардаг, цаг агаарын төлөв байдлыг тоодоггүй зэрэг өчнөөн олон асуудал цагаан сарыг хар сар болгодог шүү! Д.Дорж
Нийт осол аваарын 97 орчим хувь нь жолоочийн буруугаас үүдэлтэйг Тээврийн цагдаагийнхан тогтоосон. Харамсалтай нь машин барьж яваа хүмүүст үүнийг ойлгох ухаан дутаж байна. Уур омогтоо шатсан, яарч тэвдсэн жолооч нэртэй бүдүүлгүүд хаа сайгүй! Тэдний ухвар мөчид авираас болж олон хүн цаг бусаар хорвоог орхиж, бас эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Осол аваараас сургамж авах ухаангүй хүмүүстэй хатуухан хуулиар ярих цаг болжээ. Д.Дорж
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгаа бэлэн мөнгөөр авах уу, хуримтлуулах уу, аль эсвэл нийгмийн төсөл хөтөлбөрт зарцуулах уу гэдэг сонголттойгоор E-Mongolia аппликэйшнээр дамжуулан иргэдээс санал авч эхэлсэн. Цахим хөгжил инновац харилцаа холбооны яамнаас гаргасан мэдээгээр өнөөдрийн байдлаар E-Mongolia –гаар дамжуулан нийт 400,232 иргэн саналаа өгчээ. Саналаа өгсөн иргэдийн 1128 нь нийгмийн сайн үйлс, төсөл хөтөлбөрт хандивлах санал гаргасан бол 19154 иргэн ирээдүйд хэрэглэхээр хуримтлалын санд хадгалуулах, 379,950 иргэн буюу 94.93 хувь нь ногдол ашгаа бэлнээр авах санал илэрхийлжээ. Санал асуулгыг хоёрдугаар сарын 26-ныг хүртэл авах юм. Сануулахад, 1072 хувьцааны ногдол ашиг болох 120 мянган төгрөгийг 2024 оны сүүлээр авсан…